Хөнгөн жингийн улсын аваргууд тодорлоо
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд өчигдөр  эхэллээ.
 
Уг тэмцээнд 16 багийн 152 тамирчин оролцож байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг тамирчин иржээ. Харин Улаанбаатар хотоос нийт 9 багийн тамирчин оролцож байна.
 
2017 оны хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн медальтнууд тодорлоо.
 
•    Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 48кг-д:  "Аврагч"  спорт хорооны тамирчин Б.Тунгалаг алтан медаль
 
•    Эмэгтэйчүүдийн 53 кг-д: “Аврагч” спорт хорооны тамирчин Ч.Нямзул алтан медаль
 
•    Эмэгтэйчүүдийн 58 кг-д нийлбэр дүнгээр: “Аврагч” спорт хорооны тамирчин  ОУХМ О.Баярцэцэг алтан медаль
 
•    Эрэгтэйчүүдийн 56 кг-д: спортын дэд мастер Г.Өнөболд алтан медаль тус тус хүртлээ.
 
Б.Тунгалагийн  хувьд  2016 оны арванхоёрдугаар сард Ш.Энхсайханы нэрэмжит тэмцээнд огцом 70кг, түлхэлт 85кг нийлбэр 155кг түлхэж улсын дээд амжилт тогтоогоод байсан. Энэ удаад амжилтаа  таван кг-аар ахиулан улсын аварга цолыг хүртлээ.
 
Хүндийг өргөлтийн УАШТ өнөөдөр өндөрлөнө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.