Утааг бууруулахаар 200 тэрбумыг зарцуулсан ч улам нэмэгджээ
Манайхны хувьд сүүлийн арав гаруй жил утааны асуудал хурцаар яригдаж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд олон, олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээрээ тэрбум, тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Гэтэл ингэж их зарцуулах тусам утаа улам нэмэгдээд байх шиг. Тодруулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 200 гаруй  тэрбум төгрөг зарцуулсан тухай өчигдөр УИХ-ын  гишүүн Г.Занданшатар мэдээллээ.

Тодруулбал Өргөдлийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Занданшатар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ярихын өмнө хариуцлага сахилгын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан юм. Учир нь өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар чиглэлээр төсвөөс 200 тэрбум төгрөг гаргасан ч утаа буураагүй, ихэссэн. Гэтэл энэ 200 тэрбумаар 10 мянган айлын орон сууц барих  тооцоо гаргасан байгааг ч дуулгалаа.

Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахаар дөрөв, таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг манай уншигчид мэдэж байгаа. Үүнээс боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна. Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах  хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү мөнгө хөрөнгийг он оноор нь авч үзвэл 2012-2013 онд агаарын бохирдлыг бууруулахад 105 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгийн 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 1014 агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Харин албаныхан их мөнгө зарцуулсан дэмий шахуу энэ ажлаа үр дүнгээ өгч байна хэмээн тооцоо судалгаа гаргаж, иргэдийг хуурсаар ирсэн. Нийслэлийн агаарын чанарын албаныхны мэдээллээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ 2013 онд сүүлийн гурван жилд анх удаа буурчээ. Харамсалтай нь албаныхны энэ судалгаа худал болохыг нийслэлчүүдийн эрүүл мэнд нотолж байна. Юу гэхээр нийслэлчүүдийн дунд утааны харшил гэх шинэ оноштой эмнэлгээр үйлчлүүлэх иргэд  ихсэж дээр нь ханиад хүрсэн хүмүүс маш хүнд тусаж ганц нэг эм, аарц, чацаргана буцалгаж уугаад эдгэрдэг байсан бол сүүлийн үед ханиад томуу туссан л бол тариа тариулдаг болсон байна. Энэ нь Улаанбаатарчуудын уушиг муудаж эхэлснийг харуулж буй юм.

Иймээс л утааны асуудалд  аль аль тал нь маш нухацтай хандаж зарцуулж буй хөрөнгө мөнгөө бодит ажил болгох нь чухал болоод байна. Олон улсын утаанаас салсан туршлага бол бага сага зуух, түлшний хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр  утаанаас ангижирч чадаагүй байдаг. Уг нь манайхан бүх нийтийг орон сууцжуулах юм бол утаа аяндаа алга болно гэдгийг ойлгоогүй биш ойлгосон. Гэвч улс орон, ард иргэдийн эрх ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийнх нь нүдэнд утаа бизнес болон харагдаж байгаад гол учир байгаа юм. Иргэдийг орон сууцжуулах цогц төсөл боловсруулан хэрэгжүүлж чадвал утаанаас салах нь цаг хугацааны л асуудал. Харамсалтай нь манайд гэр хорооллын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр бодит ажил болж чадахгүй байна.

Хэдийгээр эдгээр иргэдэд зориулсан зээлийн хөтөлбөр засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа гэх боловч амьдрал дээр энэ нь хэрэгжиж чадахгүй, орон сууцанд орох гэсэн орлого багатай иргэдийн мөрөөдөл арилжааны банкуудын хүнд нөхцөлийн өмнө сөхөрч байна. Байдал ийм байхад өнөөх утаагүй зуух, халдаг эсгий, утаагүй түлш зэрэгт зарцуулдаг тэрбум тэрбум төгрөгөө орон сууцны хөтөлбөрт зарцуулбал ирээдүйд илүү үр дүнгээ өгөх болов уу. Дээр дурдсан 200 тэрбум төгрөгөөр  10 мянган айлын орон сууц барих боломжтой байсныг хэлэх хүн олон байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BB 2017-01-08 11:40:11
    200 terbumiig 10,000-d huvaaval 20 saya garch baina. Iim uneer oron suuts barihgui biz dee. Ingej hudlaa toogoor show hiigeed baimaargui l baigaa yum daa.
  • хөдөө 2017-01-05 23:02:44
    дараагийн 200-гаа утаанд биш хөдөө аж ахуйд зарцуулаад хөдөөнөөс ирэгсдээ буцаа
  • MCS 2017-01-04 14:27:45
    MCS idtsen shuu dee onigoonii company
  • Мангаа 2017-01-04 11:38:47
    Хөрөнгийг идсэн ард түмнээсээ урвагчдыг эхлээп сайн цээрлүүл. Хөрөнгийг нь хурааж ард түмний шудрага шүүхээр хатуу цээрлүүл.Дараа нь ажлаа явуул за юу
  • иргэн 2017-01-04 02:54:48
    200 тэрбум төгрөг хаачсан юм бээ, хариуцлага тооцоочээ, арай ч дээ, ийм л юмнууд төрийн албанд ажиллахаар энэ улс орон яаж өөдлөх вээ, заваан юм
  • tsetseg 2017-01-04 00:27:28
    utaagui zuuh ur dungui bsan. baahan esgii taraasan. utaatai holbootoi 2 terbum tugrugiig horoo negjeer nariin shalgah htei. hariutslaga gej bna uu
  • Сүрэн 2017-01-04 00:25:31
    Төр оролцоод ард түмний өөрсдийнхөө ч болов эрүүл мэндээ бодолцмоороо
  • Бат 2017-01-04 00:20:27
    Авто машинаас утааны татвар авч болдог байхад өрх бүрээс татвар ав тэр мөнгөө утаа бууруулхад зар маргааш нь утаа буурна хөдөөнөөс айл ирэхгүй хөдөө гарна