
Монголын биатлоны шигшээ багийн тамирчид чансаагаараа Дэлхийн цомын дараагаар орох IBU Cup-ын 2 гараа болон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо. Европын аварга шалгаруулах тэмцээн нь IBU Cup-ын 1 гараа болон тооцогддог учир Олимпын оноо цуглуулах боломжтой аж.
Манай биатлончид
- Нэгдүгээр сарын 11 -14 ны өдрүүдэд IBU Cup ын 5 дахь гараа Германы Арберын гараа
- Нэгдүгээр сарын 22 -29 ны өдрүүдэд Европын аварга шалгаруулах тэмцээн /Польшийн Душнеки/
- Хоёрдугаар сарын 4-6 ны өдрүүдэд Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн /Австрийн Хохфильзин/
- Хоёрдугаар сарын 19-өөс Японы Саппоро-д Азийн Өвлийн наадам зэрэг уралдаануудад тус тус оролцох юм.
Б.Орхон