Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хуулийн төслийг парламентад суудалтай гурван намын төлөөлөл байж хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал гаргасан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарын гишүүн манай байнгын хороонд хамаардаг. Гэхдээ энэ гурван гишүүн чөлөө авсан байгаа. Мөн Д.Эрдэнэбат гишүүн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан” гэлээ. Энэ үеэр О.Баасанхүү хуралд суухгүй гэдгээ мэдэгдээд гарч явсан юм.
Үүний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн