Адууг буудаж, хулгайлдаг байсан этгээдүүдийг илрүүлжээ
Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.

Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан аж. Үүнээс гадна өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш сэжигтнүүд болох О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн эл хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгаж байгаа ажээ.

Учир нь, сэжигтэн этгээдүүд хулгайлсан адууныхаа махыг “Хүчит шонхор”, “Эмээлт” захад гарал үүслийн бичиггүйгээр худалдан, борлуулдаг байжээ.   Тиймээс цагдаагийн байгууллагаас малын мах, түүхий эдийг худалдан авахдаа гарал үүслийн бичиг болон шаардлагатай бичиг баримтыг заавал шалгаж байхыг анхаарууллаа.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • muu eryyn har 2017-01-04 07:54:31
    Aduu buuddag muu eryn har huurnuud vee, Mongol hun baij baija.
  • иййййййййййй 2017-01-04 04:57:05
    дотоодын хулгайчийг барьдаг юм байж тэгвэл Монгол адууг машинаар дайраад хөнөөж байгаа хятад алуурчдыг яагаад илрүүлэхгүй дараад байгаа юм бэ?
  • arabt 2017-01-03 12:54:35
    manai sumaas 8-9 aduu buudsan
  • Монгол 2017-01-03 10:55:30
    Өөрсдийг нь буудаж алвал таарна.
  • Mongolchyyd aa!!!ene zochirol medee bna? 2017-01-03 10:50:40
    Mongolchyydiin dynd adyyg byydaj hylgaildag ene medee yneheeriin gasyyn hiigeed eneegiin niigemd jigsyystei allaga bna!syyd ene yabdaliig dahin gargyylagyin tyh...