Т.Ганди УИХ-ын даргад зөвлөнө
Сэтгүүлзүйн салбараас улс төрийн тавцанд хөл тавьсан эрхмүүдийн нэг Т.Ганди. Тэрбээр МАН-ыг МАХН байх үед лидер эмэгтэйчүүдийнх нь нэг явсан. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдон дөрвөн жил орчим хугацаанд Элчин сайдаар ажиллаад чөлөөлөгдсөн.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнөхөн эх орондоо ирж, намынхаа арын албанд зүтгэсэн. Түүний энэхүү хичээл зүтгэлийг намын дарга талаар болгосонгүй, дэргэдээ авчээ. “Төмөр хатагтай” Т.Гандигийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байсан. Иймээс УИХ-ын дарга түүнийг Нийгмийн бодлогын зөвлөхөөрөө томилжээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-12 10:20:29
    Энэ Зөвлөх гэдэг орон тоо бараг шагналын шахуу юм болжээ. Татвар төлөгчдийн мөнгийг бараг хийх ажилгүй шахуу ийм орон тоонд ажиллах хүмүүст зардагийг больё