Баярын үеэр “Супер хямдрал” нэрээр иргэдээ хуурсаар байх уу
"Хямдрал гэсэн чинь харин ч үнээ нэмсэн юм биш үү?" гэж гайхан зогсох эмэгтэйтэй нэгэн нэр хүндтэй дэлгүүрийн үүдэнд тааралдлаа. Нээлтээ хийгээд жил ч болоогүй байгаа томоохон дэлгүүрт  баярын хямдрал эхлэхээс өмнө 99 мянган төгрөгийн үнэтэй байсан хүүхдийн компьютерийн сандал баярын хямдрал эхэлснээр 100 гаруй мянган төгрөг болсон байсныг гайхан ярьж зогссон нь энэ байж. Үүнээс гадна бас л манайдаа хамгийн том гэгдэх сүлжээ их дэлгүүрт  баярын хямдралаас өмнө 3999 төгрөг байсан цасан ширхэг баярын хямдралын үеэр 6999 төгрөг болж нэмэгдсэнийг нэгэн үйлчлүүлэгч нь фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. 

Ингэж цагаа гарздаж, бухимдаж байгаагүй хүн Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Манай том дэлгүүрүүдийн гадна өлгөсөн хямдралын тоотой нүд хужирлам рекламуудын хэд нь бодит байдаг бол гэдэг үнэхээр эргэлзээтэй.

Одоогоос хоёр жилийн өмнө сар шинийн баяраар зад хямдрал нэрээр иргэдийг хуурч байсан “Улаанбаатар”, “Бишрэлт” их дэлгүүрийг ШӨХТГ-аас торгох шийдвэр гаргаж байсан. Гэхдээ хэчнээн төгрөгөөр торгосон, торгуулиа төлсөн эсэхийг хэн ч мэдэхгүй өнгөрсөн. Энэ мэтчилэн манай томоохон дэлгүүрүүд баярын үеэр иргэдийг хууран мэхэлдэг, баяр дөхөөд ирэхээр зад хямдралын тухай задгай рекламууд олширдог нь бараг л бичигдээгүй хууль мэт болжээ. 

Уг нь манайх хуультай, иргэдийг зар сурталчилгаагаар төөрөгдүүлбэл хариуцлага хүлээх заалттай. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн байдаг. Гэсэн ч үүнийг зөрчсөн байгууллага ердөө 100.000- 250.000 төгрөгийн торгууль төлдөг байна.

Тэгэхээр дээрх дэлгүүрүүд ийм хэмжээний торгууль төлөөд өнгөрсөн болж таарч байна. Гэтэл тэдний зарсан ганц цамцны үнэ л энэ торгуулийн мөнгөтэй тэнцэнэ.Тэгвэл энэ хэмжээний торгууль төлөөд иргэдийг хууран мэхэлж бараа бүтээгдэхүүнээ зарсаар байх нь тэдэнд л ашигтай. Иймээс хэрэглэгчдээ хүндэлдэггүй, шударга бусаар ашиг хонжоо хайсан байгууллагуудыг торгож, торгохдоо дахиж ийм үйлдэл хийхгүй байхаар өндөр торгосноор иргэдийн эрх ашгийг хамгаалж чадна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-11 00:36:37
    Ханбүргэдэй яг ингэдэг. Шалгаад өгөөч.
  • zochin 2017-01-03 12:30:39
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР Б...
  • Zochin 2017-01-03 07:06:58
    Bayariin hyamdral geed unee nemeed teriigee hyamdruuldag yumaa teriig ard tumen medehgui huuragdaad ongoroodog yumaa hed heden udaa nomin deer gardag bsan yumaa...
  • ганбаа 2017-01-03 06:04:23
    Оргил худалдааны төвүүд дандаа тэгж ард түмнийг хуурч хулхидаж байдаг