Засгийн газраас хурдхан явуулмаар дөрөв биш ГАНЦХАН САЙД байна

Cap гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газраас “тоосго” сугалахаар боллоо гэсэн мэдээлэл гарсан. Нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах нь гэсэн яриа ихээхэн газар авсан нь одоохондоо арай намжжээ. Үүнийг МАН-ын Бага хурлаар дотроо учраа олсон учраас намжсан гэдэг таамаг явж байгаа.
 
Гэсэн хэдий ч Засгийн газраас хөөгөөд гаргамаар нэг сайдын тухай чих халууцам мэдээлэл улам зузаарч ирэх болов. Тэр сайд бол Ж.Батсуурь. Тэр өнөөдөр БСШУС-ын сайдын албыг хашиж байгаа билээ.
 

“КЕМБРИЖ Ё.ОТГОНБАЯРЫНХ, КООСЭН ЛУ.ГАНТӨМӨРИЙНХ УЧИР ДЭМЖИХГҮЙ” 


2011 онд, Ё.Отгонбаяр БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Кембрижийн хөтөлбөрийг эхлүүлж байв.
 
Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн Их сургуулийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажил юм. Дажгүй ч эхэлсэн. Одоо хэрэгжээд явж байгаа. Ё.Отгонбаярын хувьд өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа. Уг нь сонгуулийн дараах нөхцөл байдал, МАН доторх албан тушаалын хуваарилалтаар Ё.Отгонбаяр л БСШУС- ын сайдаар томиогдоно гэж ярьж байсан. Гэтэл гэнэтхэн 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй Ж.Батсуурь гарч ирээд сайд болсон байдаг. Ё.Отгонбаяр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан. Зөвхөн Кембрижийн хөтөлбөр ч бус энэ салбарт ажил хийсэн хүн гэгддэг. Салбарынхан нь түүнийг муу ажилласан гэж хэлдэггүй юм билээ.
 
Харин 2014 оны  сүүлчээс Лу.Г антөмөрийг сайд байх үед “Коосэн” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй залуучуудад Японы Коосэн сургуульд суралцах боломжийг олгох зорилгоор “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр юм. Бас л сайн эхэлсэн. Үр дүнгээ өгч хэрэгжээд явж байгаа. Дээрээс нь Лу.Гантөмөр салбартаа бас л боломжийн сайд байсан. Ямар ч байсан араасаа хэл ам дагуулаагүй, мөн дээрээс нь ажиллаж байхдаа олон шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг салбарынхан нь хэлдэг.
 
Гэтэл Ж.Батсуурь БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш дэээрх хөтөлбөрүүдийг “...Кембриж Ё.Отгонбаярынх, Коосэн Лу.Гантөмөрийнх учир зогсооно” гэсээр буланд шахаж эхэлсэн байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар дээрх хөтөлбөрүүд цааш үргэлжлээд явна гэдэг ихээхэн эргэлзээтэй болсон. Учир нь Ж.Батсуурь сайд дээрх шалтгаанаар зогсоох байр суурийг баримтлах болсон талаар салбарынхан нь халаглан ярьж байна.
 

АРГАА БАРАХДАА ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ  ГЭДЭГ ШИГ...

 
Уг нь БСШУС-ын сайд гэдэг айхтар их ажилтай албан тушаал. Гэтэл одоогийн сайд Ж.Батсуурьт хийх ажил байдаггүй юу гэлтэй л “ажилладаг” ажээ. Сайд болсныхоо дараахан өмнөх сайдынхаа гаргасан тушаал шийдвэрийг өөрчилж хэсэг суусан. Сүүлд сурагчдын амралтын хуваарийг хэд хоног нааш нь цааш нь болгож бас цаг өнгөрөөсөн. Одоо дахиад нэг том ажил сэтгээд сууж буй ажээ. Тэр нь юу гэвэл, American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж төд дүгээр сургууль гэх мэтээр тоогоор нэрийднэ гэл үү дээ, нэг тийм ажил эхлүүлэхээр төлөвлөөд байгаа сурагтай. Ингэхийг монголчууд “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэгчээр...” гэж хэлдэг.
 

САЙДЫН КАРЬЕРТАЙ ХАМТ САЛБАРЫН АЖИЛ УНАЖ БОЛОХГҮЙ

 
Дээрхийг харвал Ж.Батсуурь сайдад хийх ажил огт байхгүй мэт... Гэхдээ түүнд оролцохгүй ажил гэж байхгүй гэдгийг яамныхан нь ярьж байна. Бараг л яамны цэвэрлэгчийн шүүрний ишний уртыг хүртэл сайдын тушаалаар шийдсэн байхад нэг их гайхаад байх хэрэггүй бололтой. Ж.Батсуурь сайд тамгаа өөрөө бариад суучихсан, тус яамтай холбоотой том жижиг асуудлын талаарх бүхий л албан бичгийг зөвхөн өөрөө шийдэхээр цуглуулж, цохолт хийж, тамга дарсан шигээ суудаг болсон байна. Уг нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар гээд олон эрх үүрэг бүхий албан тушаалтан энэ яаманд бий. Тэр хүмүүсийг үүрэгт ажлыг нь хийлгэхийн оронд өөрийнхөө ажилд авсан хүмүүст бусдын ажлыг хуваарилж өгдөг гэнэ.
 
Тухайлбал, гадаад харилцааны мэргэжилтэнд “Үдийн цай” хөтөлбөр, Гадаадын их дээд сургуульд оюутан сургах асуудлыг хариуцуулахаар сайд шийдсэн гэнэ. Уг нь энэ яаманд дээд боловсролын газар, ерөнхий боловсролын салбарыг хариуцдаг газар хэлтэс нэгж нь байгаа, тэднээр ажлыг нь хийлгэхийн оронд тэс өөр ажилтай хүнд аваачиж наагаад байхаар ажил урагшлах уу, ухрах уу.
 
Энэ мэтчилэн Ж.Батсуурь сайдтай холбоотой базаахгүй явдлууд дүүрэн байна. Ийм байхад боловсрол, соёл, шинжлэхухаан, спортын салбараас шинэчлэл, хөгжил хүлээнэ гэдэг санасны гарз гэдгийг энэ салбарын мэргэжлийнх нь хүмүүс хэлж бухимдаж байгаа юм.
 
Ж.Батсуурь сайд уг нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Бас ч гэж сайн дарга гэгдэж байсан түүх бий.. Харин сайд болсноосоо хойш олигтой мэдээ огт дуулгахаа болилоо. Ер нь бол бодлого тодорхойлдог яамыг толгойлох, орон нутагт засаглалыг гүйцэтгэх хоёр тэмээ, ямаа шиг өөр гэдгийг Ж.Батсуурь сайд харуулж байх шиг байна.
 
Түүнчлэн МАН боловсон хүчний арвин их нөөцтэйгөөрөө гайхуулдаг. Тэр ч үнэн. Энэ нам гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн маш сайн залуус олонтой. Гэтэл явсаар энэ намаас Ж.Батсуурийг сонгож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хариуцуулсан. Аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, одоо сайд гээд албан тушаал эрх мэдлийн хувьд том өндөрлөг. Өндөрлөг дээр гарсан хүн бас уруудаж бууж таарна, харин тэгэхдээ өөртэйгөө хамт салбараа татаж унагаж болохгүй гэдгийг эрх баригчид эрх биш анзаарч байгаа биз ээ.
 
Шуудхан хэлэхэд, Засгийн газрын дөрвөн сайд болохгүй байна л гээд байсан. Дөрөв биш ганц л саад байгаа юм байна гэдгийг цаг хугацаа, бодит байдал харуулж байна. Тэгэхээр Ж. Эрдэнэбатын Засгийн газраас юуны өмнө явуулмаар сайд нь Ж.Батсуурь байна. Боловсролын салбар тоглоом биш. Монголын ирээдүй болох таны, миний хүүхдүүдийн боловсролоор тоглох эрх түүнд байхгүй.


Зууны мэдээ
Б.Дамдин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-10 13:36:35
    Ene eruul mendiin said avgaig yavuulmaar bn aa
  • bagsh 2017-01-08 13:23:33
    Энэ Батсуурь ямар ч боловсролгүй, мулгуу амьтан. Мөнгөөр албан тушаалаа худалдаж авсан нь тодорхой. Зайлуулбал таарна.
  • zochin 2017-01-07 13:28:27
    Muhus bodohod saidin zuvluh gej hun baigaa shuu dè. Ardin namin doktor akademich 2 hun bna. Batsuuri saidin buruu ni akademichid l aguu gej bodson bna.
  • Багш 2017-01-06 01:10:02
    Мэргэжлийн бус хүн, сул удирдагч мэдрэмжтэй бол дороо мэргэжлийн чадвөрлаг баг бүрдүүлэх зоригтой байх хэрэгтэй ш дээ.
  • Зочин 2017-01-04 10:42:56
    Би багш хүн миний бодлоор нэг нам ялхаараа кембриж Цөм хөтөлбөр нэртэй хөтөлбөрүүд гаргаж ирээд их хэмжээний мөнгө угаадаг юм шиг байгаа юм
  • zochin 2017-01-04 06:56:10
    Bolovsroloor togloj bolohgui. Ireedui ruugee nulimaj baina gesen ug. Uragshlah bus uruudsan bodlogo barigchiig yaraltai soliyo.
  • Отгонбаярыг дэмжиж байна. 2017-01-04 01:35:11
    Батсуурийн дэргэд Ё.Отгонбаяр бол том эрдэмтэн судлаач, доктор хүн юм шүү. Хийж байгаа ажил, сэтгэх хүрээ нь хүртэл том.
    103.26.192.154
    Мэдэгдсэн Хариулах
  • матар 2017-01-03 20:42:20
    хэний захиалга вэ? сүүлийн 10 жилд миний мэдхээр 3 удаа өөрчиллөө. улс төрийн нэр хүндээ мартсан ч хэдэн багш нараа бодмоор юм.
  • Зочин 2017-01-03 12:44:13
    Нэгэнт эхэлсэн хөтөлбөрийн өмнөх сайдын гэдэг утгаар зогсоох нь арай л буруу байхаа. Тэр хөтөлбөрт олон хүүхдүүд хамрагдаад эхний үр дүнгүүд гарч байгаа шүү дэ...
  • zochin 2017-01-03 12:31:08
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР Б...
    103.57.92.142
    Мэдэгдсэн Хариулах
  • ner tedii harizyylalt!!!! 2017-01-03 10:40:09
    Mongolchyyd aa!!ene heryylee zogsoo!!!ta nar togoondoo hereldeed getel Delhii chaana chini ald delem yabaad baih!ta nariin eerchilelt yaria,Delhiitei harichyylb...
  • ha ha 2017-01-03 10:26:13
    http://medee.mn/main.php?eid=87551 Батсуурь сайдын балагт ажлыг эндээс бас хараарай
  • Zochin 2017-01-03 09:47:06
    Otgonbayar gej mangas said baihdaa aimshgiin ih idej uusan dag. Batsuuri harin ch eldev gadny nertei mungu ugaasan hutulburiig zogsooson ni zuv.
  • зочин 2017-01-03 08:47:13
    Ё.Отгонбаяр новш минь захиалгаар сайдаа муулж байхаар ил тод шүүмжлээд хамт огцорол доо
  • Зөв асуудал 2017-01-03 08:23:25
    Зөв юм бичжээ. Батсуурь үнэхээр болохгүй байгаа нь үнэн шүү. Хурдан өөрчил.
  • Багш 2017-01-03 07:17:54
    Төрийн яамдыг самарч байгаа энэ Батсуурь Мөнхоргил Чойжилсүрэн Оюунхорол гэжд л мөн Баяртсайхан
  • Bagsh 2017-01-03 07:13:59
    Batsuuriinh bas shinechlel shvv. Urdah ter hutulbutvvd sain bish. Irgediin oyun uhaanii doroitold oruulsan tusgaar togtnoliin asuudsl ruu ch oroh ayastai shvv.
  • Zochin 2017-01-03 06:56:13
    Ene Batsuuri unendee Bolobsroliin salbariig abch yabj chadahgui bn oo. Boliosoi uur sain Udirdagch yum hiih buteeh hun heregtei Mahan manuuhai.
  • Zochin 2017-01-03 05:33:47
    ZAXIALGAAR IIM YUM BICHIJ BAIXAAR BODITOOR NEG XARAX XEREGTEI DEE UG NI. PC-NII TSAANA SUUGAAD XVN DOROMJLOX AMARXAN NVVREE XARAAD YARIVAL UG NI BODITOI
  • өвгөн 2017-01-03 05:19:19
    боловс-л амин асуудал, одоо үед хүндийн төв хаана ба гэдгийг нээрээ энэ сайд мэдэхгүй дэгээ, МСҮТ-ийн хүүхдүүд олон, тэд 10 жилийн багшаа багш гэхгүй ба, яагаад...
  • Дарамбазар 2017-01-03 05:18:29
    Сайдыг Ард түмэн өөрсдөө сонгодог болъё.
  • Dook 2017-01-03 04:41:00
    Oyunhorol gej neg horolmaag zailuulaachee.
  • Иргэн 2017-01-03 04:00:46
    Үнэнийг бичжээ. Энэ Яам юу хийж байгаа талаар чимээ ч байхгүй байгаашдээ. Боловсрол улам л суларч муудсаар байна. Эрч хүч ,санаачлага огт мэдэгдэхгүй байна.
  • тэнэг ц-огцэцэгээ 2017-01-03 03:33:45
    эрүүл мэндийн сайд цогцэцэгээ эмнэлгүүд чинь болохгүй байна шүү анхаараараай
  • зочин  2017-01-03 03:16:26
    төрийн ажил хүн бүрийн санаанд хүрнэ гэж юу байхав дээ битгий захиалга бичээд бай
  • зочин 2017-01-03 03:16:19
    харваас дүнкүү нөхөр
  • Амар 2017-01-03 02:56:44
    Ер нь сайд нэртэй хогын нөхөд манай залгамж залуу үеийнхнийг мэдлэг боловсролгүй тэнэг байлгахыг хүсдэг, хэн нэг гарч ирээд л сургалтын системийг өөрчилдөг буру...
  • иргэн 2017-01-03 02:47:53
    нилээн үнэтэй захиалгаар бичигдсэн нь харагдаж байна.Зууны мэдээнд Б.Дамдин гэж авилгачин байдаг бололтой.Ер нь бол Боловсролын аль ч сайд ажлаа муу хийж ирсэн....
  • Zochin 2017-01-03 02:43:30
    Батсуурь сайд МАШ САЙН ажиллаж байгаа. Албан тушаалд очиж чадаагүй хүмүүсийн захиалгат нийтлэл байна. Дээрх бүх зүйл худлаа. САЙДын ажилд бүү садаа бол !!!!!!!!...
  • Лу 2017-01-03 01:32:54
    Гантөмөрийн захиалгат мэдээ юу. Жинхэнэ салбарыг тоглоом болгосон хүн бол Гантөмөр
  • Амар 2017-01-03 01:21:46
    Гантөмөрболовсролын салбарт биш бүүр төрд ахиж бүү үзэгдээсэй. Насанбаярыг заылуулж чадахгүй байгаа хүн өөрөө зайлаг ээ
  • ., 2017-01-03 01:20:59
    Тугалд мөнгө төлөөд л сайд болсон юм байгаа биз, энэ дурак!!! Сайд ч гэж дээ, сайдын сандалд хууль бусаар очоод суучихсан гудамжны этгээд л байхгүй юу.
  • 1234 2017-01-03 01:12:50
    сүүлийн 26 жилд болосвролын салбарыг удирдсан сайд нараас Цагаан, Энхтүвшин, Гантөмөр 3 л ажлаа сайн хийсэн бусад нь зүгээрл баас, ялгадас, идээчин уугаачин
    202.179.31.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-03 01:04:36
    Хувийн сургуулийн төлбөр арай дэндүү бна, бодит зардлыг тооцоод лимит тогтоох хэрэгтэй. Татвар төлдөггүй учир төр хянах эрхтэй
  • saihnaa 2017-01-03 00:31:23
    Damjij baina Otgon bayarig taviad ene nuhriig avch haysan ni deer
  • зочин 2017-01-03 00:28:46
    Гантөмөрийн хийсэн юм байхгүй хоосон хөөс
  • Yonk 2017-01-03 00:18:46
    Zahialgat medee yu. Ter american british school dugaarlahaar hetsuu yu bna.
  • Боловсрол 2017-01-03 00:17:17
    Шаагаад л байх юм. Явбал бүгд л явна. Бусдаасаа дээргүй гэхэд доргүй л явна. Отгонбаярын л захилга шүү дээ. Хуучны хамтрагчдынх нь гар хөлийг нь тушихаар
  • bb 2017-01-03 00:15:16
    Гантөмөр сайд бол жинхэнэ сайд шиг хүн байсан . Доороо байгаа хүмүүсээр ажлаа хийлгэж чаддаг өөрөө зөв сэтгэдэг. Чиглүүлдэг байсан .