Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын сценараар явагдана гэв үү
1992 онд анхны Ерөнхийлөгчийн  сонгуулиа хийж байсан монголчууд бид Төрийн тэргүүнээ сонгох сонгууль энэ жил болно. Иймээс шинэ оны эхний өдрүүдэд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг яаравчлан батлахыг зорьж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт л бий. Одоогоор УИХ-д суудалтай гурван нам байна. Тэгэхээр энэ хүрээнд хуулийн төсөл бичигдэнэ. Харин МАХН-ны зүгээс буюу УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг зөвхөн МАН-аас Ерөнхийлөгч сонгогдох төсөл боллоо гэх байр суурийг илэрхийлээд буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар уг хуулийг санаачлан, Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн санал, зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналуудыг тусган боловсруулсан болохыг УИХ-ын даргад танилцуулсан юм.

Ингэхдээ олон намын төлөөлөлтэй байсан УИХ зөвшилцөн гаргасан Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулсан аж. Товчхондоо, Сонгуулийн тухай хуулиас салгаж, тусдаа бие даасан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай болгохыг зорьж байгаа аж.

Учир нь өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг батлахад “Ерөнхийлөгчийн институц бол тусдаа байгууллага. Тийм учраас сонгуулийн хууль нь ч гэсэн тусдаа байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүд нэлээдгүй байсан.  Гэвч Р тухайн үед  Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн саналын дагуу нэг хуулиар бүх сонгуулийг зохион байгуулахаар болсон байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчдын зүгээс тайлбар хийхдээ “ УИХ болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа шинээр баталсан Сонгуулийн тухай хуулийг мөрдсөн. Сонгууль зохион байгуулах явцад сонгуулийн хуулийг тус тусад нь салгах шаардлага байна гэж үзсэн. Сонгуулийн ерөнхий хороо хууль хэрэгжүүлэх явцад ямар хүндрэл учирсан талаарх саналаа УИХ-д ирүүлэх эрхтэй байдаг. Үүнийхээ дагуу Сонгуулийн ерөнхий хороо ч энэ талаар албан ёсны саналаа ирүүлсэн. Хоёрдугаарт, бид бүх сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нь буруу гэж үзэж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь хуулиар зохион байгуулах нь зүйтэй гээд төсөл боловсруулж өргөн барилаа” гэсэн юм.

Мөн Сонгуулийн тухай хуулийг УИХ дахь таван намын төлөөлөл оролцож, баталсан учраас тухайн хуульд орсон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэрэгжүүлж болох заалтуудыг нь хэвээр үлдээсэн бол  бүр өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байсан хуулиас ололттой заалтуудыг нь авсан гэнэ. Ийнхүү  хоёр хуулийн дундаас сайн гэсэн заалтуудыг нэгтгэн боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт АН, МАН-ын  гишүүд орсон байгаа юм. Харин УИХ-д суудалтай МАХН-ын төлөөлөл болох О.Баасанхүү хууль санаачлагч гишүүдийн тоонд багтаагүй байна. Тэр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөр байр сууриа илэрхийлнэ. Хуулийн ямар заалтууд МАН-д зориулагдаж байгааг тайлбарлах биз.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nast 2017-01-08 08:50:42
    AN yalaa...
    46.149.119.176
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-03 12:31:33
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР Б...
    103.57.92.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-03 08:29:45
    Монгол улсад Ерөнхийлөгчийн хэрэг огт байхгүй хэн ч овоо тахиад, одон гардуулаад, дэмий чалчаад, дэлхийгээр тэнээд байж чадна, үүнээс өөр юу хийж байгаа юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk ene  2017-01-03 06:27:18
    Ene odoo arai dendej bnaa ,MAN bolioroi -daranguulj deerelheed bh yumaa
    150.129.141.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-03 03:19:22
    Парламентад суудалтай бүх намуудын төлөөлөл оролцож байж наад хуулиа боловсруулаагүй бол бас л нэг талыг барьсан муу хууль л болох нь дээ. МАН -ч больж дээ.
    202.21.106.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-01-03 00:34:45
    Монгол улс парламентийн засаглалтай улс ёрөнхийлөгчөө мөн парламентаасаа сонгомоороо
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах