Дотоодын цэргийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан.  Энэ хуулийн төслийн агуулга, ач холбогдлын талаар “Хууль төрөхийн өмнө” нээлттэй хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ХСИС, ХЗҮХ хамтран зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн үе үеийн удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын хуулийн төслийн талаарх сэтгэгдлийг сонслоо.

ХЗДХ-ийн ТНБД Г.Баясгалан:  Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцуулах зэрэг үүрэг гүйцэтгүүлэхээр заасан байгаа. Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 онд хүчингүй болгосноор Дотоодын цэргийн зарим чиг үүргийг цагдаа, цэргийн байгууллагад шилжүүлсэн. Ер нь дотоодын цэрэг яагаад бие даасан байх ёстой юм бэ гэдэгт мэргэжлийн хүмүүсийн санал авч, судалгаа явуулж үзсэн. Ингээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулахад дотоодын цэргийн хүч оролцоо зайлшгүй байх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төсөвт нэмэлт санхүүжилт,  дарамт үүсэхгүй. 

Хошууч, генерал Б.Пүрэв: Дотоодын цэрэг 1922 оны 07-р сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1922 оноос хойш Дотоодын цэрэг НАХЯ-ны бүрэлдэхүүнд багтаж байгаад 1990 онд  ЦЕГ-ын харъяанд ирсэн юм. Дотоодын цэрэг гэж юу вэ гэдгийг 1995 онд батлагдсан Дотоодын цэргийн тухай хуульд тодорхой заасан байдаг юм. Товчхондоо бол нэгдүгээрт, Монгол Улсын онцгой чухал обьектыг хамгаалах үүрэгтэй. Жишээ нь хүн амын ундны усны эх үүсвэр, үндэсний хэмжээний радио телевиз, цахилгаан станц, улсын нөөцийг хамгаалдаг. Хоёрдугаарт, гэмт хэрэг, нийгмийн хэв журмыг хангахад хүч хавсрах учиртай.  Нийтийн хамарсан эмх замбараагүй  байдал, малын  гоц халдварт өвчин дэгдлээ гэхэд ганцхан цагдаагийн байгууллагын нөөц хүрэлцэхгүй. Дотоодын цэрэг гэдэг чинь сахилга баттай ямар  нэгэн асуудал гарлаа гэхэд хэзээд бэлэн байдаг. Наанадаж Дотоодын цэрэгт жилд хэдэн хүүхэд татаад цэргийн алба хаалгахад эх орноо батлан хамгаалах цэргийн эрдэм, сахилга баттай болно шүү дээ. Ер нь Дотоодын цэргийн чиг үүргийг өөр байгууллагад шилжүүлээд хожих зүйл бага гэж боддог.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2017-01-02 09:42:51
    Ийм байгууллага байгуулах нь бол маш зөв, гэхдээ одоо дэлхийд Дотоодын цэрэг гэдэг ойлголт байхгүй болж байна. Бүх улс орон үндэсний гвардитай болчлоо