“Өвчтнүүд нь гуйлга, хандив цуглуулж, амь гуйна”
Арванхоёрдугаар сар гарахтай зэрэгцэн монголчууд хуучин оноо үдэх ажиллагаанд ордог. Ингэхдээ баярын хүлээлт авалт хийж, шилдгүүдээ тодруулдаг. Манай улсад энэ нь  тогтсон заншил маягийн юм болчихсон.

Тэгвэл энэхүү тогтсон хэв маягт Германд ажиллаж, амьдардаг нэгэн эмч дүгнэлт хийжээ. Тэрбээр “Монголчууд минь энэ их хэлбэрдэлтээс юу ч үлдэхгүй шүү! Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд л энэ шинэ жилээр МЗХолбооноос 37 номинацаар шилдэг 37 залуу эмчийг тодруулж, төрийн яам нь 2 гавьяат эмч , 9 хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 37 алтан гадас одонг гардуулж. За тэгээд жижиг медаль, салбарын тэргүүний жуух гээд л хөврөх. Мөн эмнэлэг тус бүр дотроо шинэ жилдэж бас тэргүүнийх гэж шагнах.

Германд 17 жил болжээ, үүнээс эхний зургаан жилийг нь эрдмийн зэрэг хамгаалах, эрдэм шинжилгээ судалгааны ажил харин үлдсэн 10 гаруй жилийг нь цэвэр мэс заслын эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч гавъяат, нэг ч одонт эмч, шилдэг эмч гээчийг бүүр сонсоогүй, хараагүй. Нээрээ шүү бүр нэг ч байсангүй, ирээд ч олдохгүй!!! Гэтэл монголд салбараараа шилдэгүүд болж байна, одоо бүүр одонт эмнэлэг гэж эмнэлгийн далбаан дээр одон зүүж хэлбэрдэх юм. Хамгийн гол нь шагнал аваад бүүр дүрдээ итгээд, бодит үнэнг харахгүй болчих юм.

Бодит байдал, үнэн бол тэс өөр байгаа. Дэлхийн анагаахын хөгжлөөс 10-15 жилийн хоцрогдолтой, эмнэлгүүд нь ажилчидтайгаа ядуурлын түйлд хүрчихээд байна. Өвчтнүүд нь гуйлга, хандив цуглуулж амь гуйна. Ямар их шинэ жилийн баяр хийдэг юм. Эмнэлэгээрээ, мэргэжлийн нийгэмлэгүүдээрээ, төгсөлтөөрөө гээд л явж өгнө. Хайран мөнгө баймаар!

Би энд нэг л шинэ жилд орсон, ажлынх, нэг ч төгрөг зараагүй! Нэг л сайн бут авсаан. Өө нэрээ сако дотуур өмсөх ганц цагаан цамц л авч.

Харин энд германууд мөнгөө юунд зарж байна гээч? манай эмнэлэг хоёр робот мэс заслын багажтай байж одоо шинэ хувилбар нь гарсан тул тэрийг нь авна гээд гэрээ хийж байна. Мөнгөний хуримтлал жижиг юмнаас л эхэлдэг. Энэ цамаан үрэлгэн зангаасаа салмаар байна монголчууд минь.  Он гараад л улсаараа дампуурах дээрээ тулаад байгааг хүн бүр л мэдэж бгаа. УИХ дарга, ерөнхийлөгч нь гадаадаас хэдэн тэрбумаар нь зээл гуйж явна. Оросуудаас 1,5 тэрбум долларын зээл гүйгаад бүтсэнгүй...

Хэлбэрдэлтээс, худал хуурмагаас юу ч үлдсэнгүй! Бодит үнэн ойртож байна! Бид өөрөө өөрсдийгөө хооронд нь харьцуулж нэгийгээ шагнаж хуурч биш гадны өндөр хөгжилтэй улс гүрэнтэй харьцуулж сэтгэж баймаар санагдах” хэмээн бичжээ.
 

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-03 05:26:58
    шагналаа болиоч тэр мөнгөөрөө эмнэлгийн төсвийг нэмээч. гавьяагүй гавьяат. ажилгүй алдар нэртэнгүүд хэрэггүй ээ
  • үнэн 2017-01-03 01:31:48
    Өчигдөр эмнэлэгээс юм асуух гээд очиход 3:30 гэхд хаалгаа барьсан байсан Бздт.Өвчтөнүүд нь багтаж ядаж бхад эмч нар ийм эрт яваад л өгдөг.Эмч нарт хариуцлага..!...
  • иргэн 2017-01-02 12:00:04
    Ухаалаг амьдрахыг сурах тэгээд үр хүүхэддээ заах хэрэгжүүлэх хэрэгтэй Цамаан нэрэлхүү бусдад сайхан харагдах гэж сарын хэрэглээгээ нэг л өдөр зардаг МОНГОЛ ХҮН
  • zocin 2017-01-02 10:04:40
    ene bol zygeer ynen dyr zyrag,hyamraltai geed olon mjngaar odon medali hend heregtei um be,darga nar huucin co goos ooroor setgeh bolomj algyy
  • зочин 2017-01-02 08:51:14
    Монголд хамгийн амжилттай орлого сайтай бизнес бол хятадаас оруулж ирж зарж байгаа элдэв янзын тэмдэг медаль цом өргөмжлөл
  • зочин  2017-01-02 06:55:44
    шагнал авахын бүгд дон шүглэсэн байна лээ манай монголчууд нэг л сонин болцгоогоод банйа даа сайн ёр муу ёр уу мэдэхгүй өрөнд баригдаж өтөнд идэгдэх л болж дээ
  • zochin 2017-01-02 06:35:26
    Emnelgiin darga nar ihebchlen gadaad ru ajil ene ter geed ybaad l bdag yg uu suech sudalj ireed heregjvvleed uursdiiguu shagnuulaad bdag um bol do
  • өвгөн 2017-01-02 05:53:48
    хэмнэж байж хямралаас гарах, бас алсаа харах зорилго, сахилга, сайн чадахгүй бол тооцохгүй дээ
  • ийм гэнэн 2017-01-02 05:44:14
    энхбаярыг шагнал бөөнддөг гэдэг байсан элбэгдоржийн хажууд юу ч биш байжээ
  • ЗОЧИН 2017-01-02 05:22:25
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ
    • 1 2017-01-02 07:28:42
      pyazdaa mini Gomo Munkhuug tegeed yug ni aldarshuulj chi bicheed bgaan... Chi l od bolgood bgaan bish uu
  • зочин 2017-01-02 04:03:31
    өвчтөнүүд нь гуйлга, хандив гуйж, цуглуулж амь гуйна. үүнийг уншихаас 10 гаруй минутын өмнөхөн нэг өвчтэй хөгшин надаас мөнгөн дэмжлэг гуйж байна. эмнэлэг ямар...
  • ДАМПУУ ЭМНЭЛЭГ 2017-01-02 03:47:16
    ЭМНЭЛЭГ НЬ ЯДУУРЧ ДУУСЧ БАЙХАД ШҮҮ
  • Батаа 2017-01-02 03:38:57
    Насаараа ЭМ салбарт ажилласан хүндээ даатгалаас санхүүжилт авах гэж заавал өвчитөн хэвтүүлнэ энэ л хамгийн тэнэг сэдэв шүү дээ
  • 1 2017-01-02 03:17:39
    Ene emchtei 1000 huvi sanal neg baina. Mongold bas neg shal teneg gazar bii bolson. Ter ne huulchdiin holboo gedeg genee, uy hiidgiig ne huulchid ne medehgui.
  • ЗӨВ 2017-01-02 02:50:33
    ЗӨВӨӨ. Улсаараа шахуу ШИЛДЭГ байж огт хөгжихгүй, одоо бур ДАМПУУРАХ шахаад байна даа.
  • 001 2017-01-02 02:32:29
    Харин тийм ээ цэцэрлэгийн багачуудаас авахуулаад төр удирдаж байгаа нөхөд өргөн дэлгэр тэмдэглэх шив, бүр гайхаад байгаа юм тийм их мөнгөтэй юм уу гээд
  • иргэн 2017-01-02 02:31:47
    герман улсаас олон зүйл дээр туршлага судалж, манай улсад боломжтойг нь авч хэрэгжүүлмээр юм даа
  • ЗОЧИН 2017-01-02 02:26:13
    ЭНЭ БОЛ ЯГ ҮНЭН. НЭГ ИХ ШАГНАЛД ДУРТАЙ ХҮМҮҮС. ТЭРГҮҮНИЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ГАЗРЫН АЖИЛ БАС Л ТЭРГҮҮНИЙ БАЙХ УЧИРТАЙ. ЭНЭ ЭЛБЭГЭЭ ГЭ ЖНЭГ ТЭНЭГ ГАРСНААС ХОЙШ ШАГ...
  • зочин 2017-01-02 02:14:39
    яг үнэн , арай дэндэж байнаа, төр засаг н ард түмнийхээ тархийг угаагаад л худлаа ярина, ард түмэн нь сэтгэлгээгээрээ ядуу, тэр тусмаа эмнэлгийн ажилчид бүгд яд...
  • Яг үнэн! 2017-01-02 02:10:07
    Хөөрхий хөгшчүүл яах вэ угаасаа төмөр тэмдгэнд дуртай. Харин залуучууд яах гэж авснаа ч мэдэхгүй нэг тэмдэг авчихаад хөөрөөд байхаар өрөвдмөөр харагдах юм.
  • Тэрсүүд үзэлтэн 2017-01-02 02:07:29
    Эмнэлэг огт хэрэггүй. Дэлхийн хүн амын механик өсөлт дийлдэхээ болилоо, ухаантнууд аа, тэр тусмаа цоо эрүүл биш!!!!
  • bi 2017-01-02 02:04:33
    Hymyysiig tomroor shagnahaa bolichivol Darhanii tomorlogiin yildver tyyhii edeer dytahaa bolino
  • ө 2017-01-02 02:00:52
    тийм шилдэг хүмүүс ажиллаад байгаа мөртлөө дэвждэггүй дээ.