“С.Зоригийн хэрэг”-тэй холбогдсон 10 гаруй хүн  амиа алдсан
1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зо¬риг өөрийн гэртээ онц хэрц¬гийгээгээр алагдсан хэрэг гарч, олон нийтийг цочроож байлаа. Үүнээс хойш бүтэн 18 жилийн  турш уг хэргийг шалгасны эцэст  хэдхэн хоногийн өмнө хэрэгтнүүдийг илрүүлж, ялын дээд хэмжээ өглөө. Тэднийг бусдын захиалгаар С.Зоригийн аминд хүрсэн хэмээн шүүхээс үзсэн. Харин хэргийн талаар маш олон эргэлзээтэй асуултууд “Маш нууц”-ы зэрэглэлтэй хэрэг гэдэг үгний цаана хариултгүй үлдлээ. Бид энэ удаад “С.Зоригийн хэрэг” гэгдэх уг хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбогдсон 10 хүн учир битүүлгээр амиа алдсан ч  хэрэг нь илрээгүй хэргийн тухай 2011 онд нийтлэгдэж байсан материалыг хүргэж байна. 

1. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр дөрвөн давхраас унаж нас барсан. Энэ эмэгтэй С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаран суугаад гарсан юм. Амиа хорлох үйлдэл байв уу, тийм бол амиа хорлох шалтгаан нь юу байв. Эсвэл гэрчийг устгагсад түүнийг түлхэв үү? Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм. Энэ хэрэг илрээгүй.

2. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч, казак залуу усанд унаж нас барсан. Нас барсан даруйд нь сонин хэвлэлээр нэлээдгүй шуугиж байгаад нам гүм болсон юм. Түүнийг С.Зоригийн хэргээс болж амиа алдсан гэдэгт олон нийт, сонин хэвлэлийнхэн итгэлтэй байдаг. Хэргийг осол гэж үзээд хаасан.

3. Алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг болох Б хэмээх залуу нас барсан. Түүнийг тамлаж алсан байсан бөгөөд цагдаа нар ч ар гэрийхэн нь ч болсон явдлыг нууж байгаа. Энэ хэрэг илрээгүй.

4. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан. Хоёр алуурчны нэг буюу Болдоо хэмээгч нь эргэж харчихаад гүйсэн гээд байгаа. Нэг нэгнээ таньдаг хүмүүс л юм бол, ийм том аллагад тийм тодорхой гэрч байж болохгүй учраас устгасан байж таарна.

5. Дээрхи мэдээллийн мөрөөр Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнээ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцосыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэг илрээгүй.

6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Энэ хүн С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан юм. Энэ хэрэг илрээгүй.
7. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.

8. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Хэрэг илрээгүй.

Энэ мэтчилэн учир битүүлэг үхлүүд ар араасаа цуварсаар лавтай 17 хүрсэн гэдгийг тагнуулын эх сурвалж өгүүлж байна. Та анзаарсан байх. Эдгээр үхлүүд бүгдээрээ эцэслэн шийдэгдээгүй, тодорхой хэлбэл илрээгүй хүн амины хэргүүд болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОДоржпүрэв 2017-08-02 14:18:21
    Захиалагчийг нь олоогүй!?!?!?Энэ хүүхдүүдийг хэлмэгдүүлж байна!!! Амьд хүн өөрсөдийхньГарын үсэгтэй БИЧМЭЛ НОТЛОХ БАРИМТУУДЫГ бариад 14н жил4нсар явлаа!!!
  • аймаар шүү 2017-01-27 06:59:12
    хүн хэлмэгдүүлж л битгий хохироогойсой билээ дээ хууль шүүх ямарч найдваргүй л дээ яа даа байз шудрага шүүх хаана байна тэнгэрт үү газарт уу
  • аймаар шүү 2017-01-27 06:59:12
    хүн хэлмэгдүүлж л битгий хохироогойсой билээ дээ хууль шүүх ямарч найдваргүй л дээ яа даа байз шудрага шүүх хаана байна тэнгэрт үү газарт уу
  • Идэр 2017-01-02 09:55:54
    Ийм шүүгч нэртэй алуурчны толгойг тайрч хэрч,Прокурор нэртэй бууны нохойг тамлаж яргалж дүүжил цусыг цусаар,өшийг өшөөр,амийг амиар нь төлүүлнэ
    112.72.12.108
    Мэдэгдсэн Хариулах
  • шигдээс  2017-01-02 08:41:54
    үүнийг задлах л хэрэгтэй дээ, хуульчид гээд байгааг нь ч харах хэрэгтэй ба
  • Жамъяндавга 2017-01-02 07:45:42
    Зоригийн хэргийн ЗАХИАЛАГЧийг олохыг олон нийт хүлээсээр л байна даа.
  • ЗОЧИН 2017-01-02 05:27:44
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ
  • Иргэн 2017-01-02 05:14:10
    Зоригийг алуулах гэж захиалсан хүн энэ олон хүний аминд хүрч дээ, аягүй бол дуусаагүй байх шүү.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2017-01-02 04:00:36
    Erdenetiin mungiig huvaaj idsen bagabandi otgonbileg baldorj 3 Ednees 2 ni nas barsan hamgiin gol hun boloh bagabandi ene hergees hamgiin ih hojson hun
  • Хатанболд 2017-01-02 03:23:43
    Захиалагч нь арай С.Эрдэнэ юм биш биз дээ.Дээрх зүйлийг уншихаар тэгж харагдаад байна даа.Гэхдээ шүүх хурал Захиалагчийг нь олон нийтэд зарлаагүй дээ.
  • чөтгөр бүү мэд 2017-01-02 02:47:59
    16 хүрээгүй жаахан хүүхэд 24 настай бага залуу 2-ыг 35-45 насны эрчүүд гэж хардаг л юм байж дээ. Бүүр уулзаад буу халсан гар хөлөө үдүүлсэн хүн тэгж яриад байсн...
  • zochin 2017-01-02 02:41:49
    Zaxialagch ni odoo baigaa.byren erxt xugacaa duusmagc barivchlagdana gesen
  • Хүзүүгүй үнэн 2017-01-02 02:11:57
    Монголд "ардчилал" байгаа цагт энэ хэрэг үнэн мөнөөрөө илэрэхгүй. Эбагийн он жилүүдэд бүр тэр тусмаа, Монголын шинэхэн хэлмэгдүүлэлтийн он жилүүд эхлээд байна...
  • аймаар  2017-01-02 01:47:49
    аймаар аймаар. ийм нийгэм байгуулсан элбэгдорж тэргүүтэнгүүд алдаагаа одоохон зас.