С.Зоригийн амийг хөнөөлгөхөөр захиалга өгсөн хүн нас барсан уу
Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн  хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа  урьдчилан хорих 461-р ангид таван өдөр үргэлжилж арванхоёрдугаар сарын 27-ны өдөр дуусаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.  Уг хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг жил гаруйн хугацаанд хорьж,  шалгасан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.
 
Шүүхээс дээрх этгээдүүдийг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутай хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноолоо. Тодруулбал шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт тус бүрт нь 25 жилийн хорих ял, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ Ц.Амгаланбаатарыг 20 жил, Б.Содномдаржааг 23 жил гянданд хорих шийдвэр гаргасан. Харин Т.Чимгээг 24 жил чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид хорихоор шийдвэрлэлээ. 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж онц хэрцгий харгис аргаар С.Зоригийг хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхэд /Ц.Амгаланбаатар/ уруу татсан, бусдын захиалгаар, санаатайгаар хүний амийг хөнөөсөн гэх  үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй ангид хорих шийдвэр гаргаж, түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцохоор болсон бол шүүгдэгч Т.Чимэгээг бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Харин Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусдын амь насыг хөнөөсөн үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон юм.

Гэсэн хэдий ч олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн гол асуулт хариултгүй үлдсэн. Тодруулбал Шүүх бүрэлдэхүүн ялын тогтоол уншихдаа дээрх хэрэгтнүүдийг “Захиалгаар хүний амь хөнөөсөн” хэмээн үзсэнээ уншиж танилцуулсан. Тэгвэл төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын удирдагч, Дэд бүтцийн сайд, Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн амийг хөнөөх захиалгыг хэн өгсөн бэ. Тэгвэл хуулинд зааснаар захиалагчийг олж тогтоосон тохиолдолд энэхүү зүйл заалтыг ашиглаж ял оноодог байна. Өөрөөр хэлбэл дээрх  гурван хүнд захиалга өгсөн иргэнийг олж тогтоосноор тэднийг захиалгаар хүний амь хөнөөсөн гэж ялласан болж таарч байгаа юм.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйл ангид Гэмт хэрэгт хамтран оролцогч гэсэн заалт байдаг аж. Тус заалтын 35.1-д Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ хэмээн заажээ.  Хэргийн захиалагч нь нас барсанаас бусад тохиолдолд заавал шүүгдэгч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулдаг байна. Ингэхдээ  захиалагчийг түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй гэж заажээ. Тэгэхээр энэ удаагийн хэрэгт С.Зоригийн амь насыг хөнөөхөөр захиалга өгсөн хүнийг заавал шүүх хуралдаанд оролцуулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ нарт өгсөн ялтай тэнцэхүйц буюу дээш ял оноох хуулийн заалттай аж.

Тэгэхээр нэгэнт хэргийн гүйцэтгэгчдийг ялласан тул захиалагчийг олж тогтоосон болж таарч байгаа. Харин шүүх хуралд дээрх гурван хүнээс өөр хүнийг шүүгээгүй тул захиалагчыг шүүхээс  нас барсан гэж үзсэн бололтой. Харин захиалагч хэн байсан бэ гэдэг “маш нууц”-ын зэрэглэлтэй хэрэг тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн өгүүлбэрийн цаана нууц хэвээр үлдлээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2017-01-11 13:11:06
    ZAHIALAGCH:OTGONBILEG BAGABANDI S.BAYAR BALDORJ
  • Irgen 2017-01-06 17:51:51
    Bayr. Bagabandi. Othonbileg nar
  • ХОШИН ЖҮЖИГ 2017-01-04 09:58:09
    ЗАХИАЛГЧИЙГ Нь ИЛРҮҮЛЭЭГҮЙ БАЙЖ ЗАХИАЛГААР ХҮН ХОРООСОН ГЭЖ ХҮНД ЯЛ ӨГЧ БОЛДОГ ЮМ УУ.
  • Үзмэрч 2017-01-03 17:19:52
    Шизав татав гэсэн ширүүн төрхтэй айхтар этгээд л захиалагч нь болж таарлаа. ШО байсан бол юу гэж нууц болох вэ дээ.
  • bargal 2017-01-03 04:24:36
    Bagabandi Elbegdorjoos guisan gedg ungursn hun ii yasiig bitii undulzuuleech gej
  • Гайхмаар 2017-01-03 03:49:07
    Ш.Отгонбилгийг доромжлох болоогүй шүү, төрийн толгойд гарсан тэнэгүүд ээ. Төртөө юутайн хамаад хумихаад болгочихно гэж бодоогүй биздээ.
    • Тэр үеийн 76 дотороос өөр хэн ч  2017-01-03 04:12:34
      Байхгүй, Бат-Үүл биш бол тэр үеийн МАХН-ны аппаратууд бүгд гараа дүрсэн болж байна.
  • иргэн 2017-01-03 02:58:57
    энэ хэрэг шийдэгдэж дуусаагүй харин одоо л үйл явдлууд ид өрнөж эхэллээ дээ.Гэрч нь тодорхой байхад хуралд оролцоогүй, хохирогч нарыг хэрэгтнүүдийг зөвшөөрөөгүй...
  • Үнэн гэж үгүй... 2017-01-02 20:30:18
    Болиоч худалдагдсан шүүгч нэртэй яргачид аа! Насанд хүрээгүй хүүхэд шунахайн сэдлээр ийм гэмт хэрэг хийх үү??? Тэгээд амьд гэрч тэр эхнэрийг нь хүлсэн болоод
    194.230.159.195
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэн гэж үгүй 2017-01-02 20:32:22
      амьд үлдээх юм гэнээ. Ийм үнэн гэж байдаг юм уу? Хэргийг илрүүлэхгүй явж явж ингэж илрүүлдэг гэнэ ээ, больж үз худалдагдсан худалч хувалзнууд минь! Энэ Монгол у...
      • Үнэн гэж үгүй 2017-01-02 20:33:30
        улсад үнэн юм гэж үзээд өгье ч байхгүй!!! Яана даа яана, үнэхээр аймшигтай!!!
  • иргэн 2017-01-02 12:55:40
    дараагийн сонгуулиар задарна даа задарна энэ хэрэг
  • Наад хэргийг дээр байгаа 76 2017-01-02 11:53:26
    Бүгд гараа Зоригийн цусанд дүрсэн хулгайч алуурчид. Өөр хэн ч биш.
  • уншигч 2017-01-02 08:01:16
    Монголд шүүх гэж байгаад ч яадагийн,үнэн мөн илчилнэ гэж байхгүй бүгд авилгалч,хүн амины хэрэгтэнд хэргээ үүрүүлчихэж байгаа юм,
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-02 07:55:50
    Мэдээж Отгонбилэг Харин Багабаньдийг нас барсаны дараа захиалагчаар зарлана даа
  • хаха 2017-01-02 07:26:53
    шо
  • Бааска 2017-01-02 06:38:10
    Хэн бэ Багабандийн бүлэг.ШО, Баяр, ЭБ....
  • Zochin 2017-01-02 06:06:12
    Mongolchuudiig denduu eleg barichih yum a
  • ЗОЧИН 2017-01-02 05:24:05
    ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ
  • өө 2017-01-02 05:07:31
    ёстой элэгдоржийн юм бэ. захиалагч нь одоо төрд байгаа хэд гээд хэлээд байгаа юм биш үү. нууц гэж юу байсын бэ ....ЭЛЭГ
  • zochin  2017-01-02 04:47:02
    zahialagchiig nuutsalj bna gedeg l ih sonin bna da
  • Багабандийн бүлэглэл 2017-01-02 03:58:00
    Завханы сартуул шуналууд алжээ энэ сэтгүүлчид бүгд янхан юм
  • sss 2017-01-02 03:46:55
    ШО
  • Эрдэнэ 2017-01-02 03:42:56
    Bagabandi otgonbilegruugee yumaa chihej bgaa yum bna ter ued bagabandi turuur ih toglosondoo
  • MEN 2017-01-02 03:29:40
    SHO
  • Зочин 2017-01-02 03:27:34
    Содномдаржээ захиалагч нь болж байгаа юм биш үү.Чимэгээ эмэгтэй хүн арай хүн алаагүй байлгүй.
  • хачирхалтай 2017-01-02 03:20:57
    Төрийн нууц гэхээр төр засаг бас оролцсон гэсэн үг үү?
  • bold 2017-01-02 03:10:49
    otgonbileg bayar bagabandi
  • Даваа-Очир 2017-01-02 03:05:00
    Захиалагч нь хэн бэ гэдгийг ил болгохыг олон нийт 18 жил хүлээсэн болохоос гүйцэтгэгч нь хэн байх нь сонин биш. эд нар тэгээд гүйцэтгэгчид биш, хэлмэгдэгсэд юм....
    59.153.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Гомбоо 2017-01-02 02:50:28
    Хэдэн гэмгүй иргэд гүтгэгдээд л өнгөрөх шивдээ. Тэднийг хийсэн гэдэгт огт итгэхгүй байна. Эсэргүүцэж байна! Өмнө нь энэ хэрэгтэй холбоотой олонд дэлгэгдсэн мэдэ...
  • Батаа 2017-01-02 01:07:24
    Би 18 жилийн өмнө энэ хэрэгтэй холбогдуулан сэргийлхэд шинжилгээ өгч байхдаа ядарсан нэг нь хэлмэгдэх вий гэж өөрөө хүртэл айж байж билээ
  • Халзан 2017-01-02 00:58:21
    Захиалсан гээд л бхгүй болсон хүн рүү буруугаа чихэж бас болох нь