Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд
2017 он гарлаа. 2016 оны хямралын төсөв хаагдаж, улсын төсвийн шинэ хууль, мөнгөний шинэ бодлого үйлчилж эхэлнэ. Мөн дараах хуулийн төслүүд оны эхний өдрөөс хэрэгжинэ.
 
Органик хүнсний хууль хэрэгжиж эхэлнэ

Органик хүнсний тухай хууль 2017 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар  органик  хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал  амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлсон.
Харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу органик хүнсийг үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх боломжийг бүрдүүлэх, хүнсний тэжээллэг чанар дээшилж, улмаар хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бэлтгэгдэх,  ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
 
Зарим аж ахуйн нэгжийн татвар буурна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилт аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна. Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • www.yep.mn хямдрал урамшуулал 2017-01-01 12:52:47
    www.yep.mn хямдрал урамшуулал