Ц.Элбэгдорж: Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүллээ.

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.

2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.
2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.
2016 оны зуны Олимпод манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарлаа.
Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө улам сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Монголчууд аа!

Хуучин он хорвоогийн жамаар улирна. Шинэ он ч цаг тооллыг өртөлөөн удахгүй эхэлнэ. Монгол түмний ажил амьдрал, түүх бүтээл үргэлжилнэ.

Монголын сайн сайхныг монгочууд л бүтээнэ. Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй.

Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.
Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

Он солигдох торгон мөч ойртон ирлээ. Энэ мөчийг хүлээн догдолж байгаа хүн бүрт шинэ оны халуун мэндийг хүргэе.
Яг энэ мөчид Монголынхоо сайн сайхан, амгалан энх, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээн зүтгэж байгаа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.

Алаг дэлхийн газар сайгүй ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, мөн Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтэгч нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.

Манай оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөлгч Та бүхэнд шинэ оны нөхөрсөг, чин сэтгэлийн мэндчилгээг өргөе.

2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай.

2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай.
2017 онд хүн бүрийн бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай.
Мөнгөн аяганд мэлтэрч байгаа энэ цагаан сүүг, Монгол ёсоо дээдлэн, хүн бүрийн эрүүл энхийн төлөө, сүлд хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын төлөө өргөе өө.

Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай.

Та бүхэндээ дахин шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2017-01-15 08:20:36
    чи болон чиний үр удам хараал ид.
    182.160.3.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Selenge 2017-01-05 01:20:45
    Chi uuruu hulgai hiisen munguu ugvul ih zugeer bna cham shig pizda ene ulsd iluu m.enh bold bas hulgai hiisen mungu ug hujaagin shees hydad novsh chi iim ajil
    66.181.185.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол  2017-01-03 01:14:04
    Энэ цагаач ичихгүэй
    103.26.194.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2017-01-03 00:37:45
    Энэ Монголд хайртай хүн мөн үү? Эх орныг минь энэ луйварчин зарсан. Хэзээ нэгэн цагт шүүх байх
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • minj 2017-01-02 14:41:39
    Ene hurdan boliosoo
    103.212.116.57
    Мэдэгдсэн Хариулах
  • shudraga 2017-01-02 13:27:54
    HUZUUGUI MUU LUIWARCHIN MINI ODOO DARUI OGSTOR ARD TUMENII YADUURAL DENDLEE
    202.179.29.155
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2017-01-02 04:34:59
    өөрийгөө л хичээ. тийм сүрхий байсан юм бол улсаа зарсан хулгайчуудаа цаазлахгүй юу хийж байгаа юм бэ.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • www.yep.mn хямдрал урамшуулал 2017-01-01 12:51:38
    www.yep.mn хямдрал урамшуулал
    146.185.31.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2017-01-01 10:23:15
    Saihan hudalch luivarchin gar. He is con man
    50.65.184.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-01 09:08:27
    Энэ пизда Олон АН гишуудийг Захиалгаар Шоронд хийсэн дээ... Хурдан зайлаад Уран зургаар хахууль авдаг хэргээр нь Шоронд хатааж ур удмаараа ухэж далд ороосой
    80.200.195.70
    Мэдэгдсэн Хариулах
  • нямжав 2017-01-01 02:01:51
    Манай Ерөнхийлөгч мундаг шүү.Бусад Ерөнхийлөгч нар дандаа л хүний бичсэн юм харж уншдаг байсан.Энэ хүн үнэхээр чадвартай юмаа.
    103.212.116.231
    Мэдэгдсэн Хариулах
    • хариулт 2017-01-02 02:39:50
      Телевизийн камерийн өмнүүр хэлэх үгний текст яваад, түүнийг уншдаг юмаа. Нэвтрүүлэгчдийн нүдийг сайн хар, зарим нь сайн сураагүй нүдээ гүйлгээд байдаг
      66.181.164.175
      Мэдэгдсэн Хариулах
    • hyzyygi shavhruu 2017-01-01 15:35:44
      chi l naad hyzyygyi nohoigoo shyt.
      1.183.34.61
      Мэдэгдсэн Хариулах