“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно
Энэ оны сүүлчийн өдөр буюу өнөөдөр Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш төв талбайд 18:00-01:00 цагийн хооронд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно.
 
Тус цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцох аж. Харин тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа юм байна.
 
•    20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн эхний хэсэг тоглоно
•    20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд
•    21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ  сетийн хоёр дахь хэсэг тоглоно
•    21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохионо
•    22:00-23:40 Хамтлаг дуучдын шоу тоглолт. Дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.
•    23:40-23:45 Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ.
•    23:45-23:51 Дуучин МУГЖ Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна
•    23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ.
•    00:00-00:10 Ёслолын буудлага

Нийслэлийн залууст зориулсан энэхүү тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байгаа юм.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ч 2016-12-31 11:06:48
    Хөгшчүүл очиж болохгүй юм байна тээ
    103.229.120.58
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-31 09:40:34
    gadaa huiten, utaatai agaart duulahaar duuchdiin hooloid muu baihdaa.
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах