НӨАТ-ын буцаан олголт ирэх онд хэвийн үргэлжилнэ
НӨАТ-ын энэ оны сүүлчийн тохирол энэ сарын 25-нд болсон. Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг  Сангийн яамнаас мэдээллээ.
 
Тодруулбал, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга нар мэдээлэл өгсөн юм.
 
Энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтыг цаг тухайд олгох тал дээр иргэд үнэн зөв ойлголттой байх нь чухал гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэрбээр  "Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна" гэлээ. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 5-наас өмнө баримтаа бүртгүүлэхийг иргэдэд уриаллаа.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amaraa 2017-01-21 08:50:51
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    103.57.95.16
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-02 07:34:37
    setgehuin doroitoltoi hun bichjee jaahan nudee neegeed harsan deer bhaa
    202.179.31.13
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-01-02 01:07:45
    ардчилсан намын санаачлсан юмыг үргэлжлүүлж болохгүй
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах