Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК багачуудад баярын бэлгээ гардуулав
Он солигдох мөч хаяанд ирж хүн бүрийн сэтгэл догдолсон энэ үед та бүхэндээ дахин сэтгэл дулаацуулсан мэдээг хүргэж байгаадаа баяртай байна.

Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон дахин нэгэн сайн үйлсийн ажлыг зохион байгуулан  Хан-Уул дүүргийн 11-р хорооны нийгмийн халамжийн зорилтот бүлгийн 50 өрхийн хүүхдүүдэд бэлэглэх шинэ жилийн бэлгийг хорооны зохион байгуулагч нарт гардуулан хүлээлгэн өглөө.

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг бэлэглэлээ


ХУД-ийн 11-р хороо
 
Нийгмийн халамжийн зорилтот бүлэгт байнгын асаргаа шаардлагатай, хүнд нөхцөлд байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүд, өрх гэрүүд багтдаг бөгөөд ирж буй 2017 ондоо сайн сайхан, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөж, ийнхүү бяцхан үрсийг баярлуулсан юм.



Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, Үндэсний бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК нь мөн угтан ирж буй 2017 оны босгон дээр “Эрүүл хүүхэд - Аз жаргалтай гэр бүл” сайн үйлсийн аяныг зохион байгуулж, Өлзийт хороолол, Биокомбинат, Дамбадаржаа, Улиастай, Амгалан, Баянхошуу зэрэг алслагдсан бүсийн гэр хорооллын 30 цэцэрлэгийн10 мянган бяцхан үрсэд витамин болон Монгол орны цэвэр хөрсөнд ургасан чацаргана жимсний “Шар доктор” шүүсийг бэлэглэж байсан юм.

Нийслэлийн ЧД-ийн 103-р цэцэрлэг


Нийслэлийн ХУД-ийн165-р цэцэрлэг


Нийслэлийн СХД-ийн 79-р цэцэрлэг
 
Цаашид ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн иргэд олон нийт рүү чиглэсэн төрөл бүрийн хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй хийсээр байх болно гэдгээ Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон илэрхийлсэн юм.
Бусдад түгээх
  • gplus