“Мобиком”-ын сүлжээнд доголдол гарчээ
Өнөөдөр 11:00 цагийн үеэс эхлэн Мобикомын сүлжээнд доголдол гарч, хэрэглэгчдээ багагүй чирэгдүүллээ.  

Энэ талаар тус компанийн зүгээс "Сүлжээний гэнэтийн ачааллын улмаас зарим үед гарах дуудлага амжилтгүй болж байна. Үйлчилгээг хэвийн болгохоор инженерүүд шуурхай ажиллаж байгаа тул та дахин хандалт хийлгүй хүлээнэ үү. Сүлжээний төрлөө only 2G болгон хэрэглээ хийнэ үү. Үйлчилгээ хэвийн болмогц танд мессэжээр мэдээлэл хүргэх болно" гэсэн юм.

Харин олон хэрэглэгчид утасны сүлжээ унан, ярьж болохгүй байгаад бухимдалаа илэрхийлж Мобикомын лавлах утасруу залгаж байгаа аж. Өнгөрсөн жил мөн Мобикомын 3G сүлжээнд доголдол гарч байсан билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hereglegch 2016-12-28 07:54:53
    Сүлжээний гэнэтийн ачааллын улмаас ЗАРИМ ҮЕД гарах дуудлага амжилтгүй болж байна гэнэ ээ. Заримдаа дуудлага амжилттай болох шахаж байхад чинь хэхэхэ. Хэцүү2