Утаатай тэмцэх 10 дадал
1. Ногоон байгууламж бий болгох



2. Сайжруулсан зуухаа зөв галлах


3. Гэр,сууцаа стандартын дагуу дулаалах

4. Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг  хаягдал бүтээгдэхүүнийг шатаахгүй байх

5. Шөнийн цахилгааныг тэглэсэн бүсийн айл өрхүүд  стандартын шаардлага хангасан  цахилгаан, тосон халаалт, хийн халаагуурыг ашиглах   



6. Баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн  болон үртсэн шахмал түлш  гэх мэт  сайжруулсан түлш хэрэглэх

7. Үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх

8. Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, автомашинаас ялгарах хорт утааг бууруулахад хувь нэмрээ оруулах

9. Хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг  тогтмол хийлгэж, эко жолоодлогын дадал хэвшилд суралцах



10. Цахилгааны хэрэглээгээ хянаж,  цахилгаан станцын нүүрс шатаалтыг багасгахад хувь нэмрээ оруулах

Иргэн таны оруулах хувь нэмэр өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаална.
 
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-04 08:53:27
    одоо ганц гарц хотын гэрийн зуух бүрээс агаар бохирдуулсан төлбөр ав тэгээд хөдөөнөөс ирэх их нүүдэл зогсоно хөдөө нүүнэ
  • Утаа хаядаг автобусыг засварт оруулаач 2016-12-30 16:21:42
    Зарим автобус аймаар хар утаа хаях юм. Замын цагдаа автобус гэлтгүй ийм хар утаа хаяж байгаа машиныг нам зогсоож, шууд албадан засварт оруулдаг болмоор байна.
  • Утаа+бурхан 2016-12-29 04:28:21
    Энэ бүхэн ухаангүй тэнэг гэдсээ өлсөхөөр тогоогоо тавьдаг гэдгийн үлгэр, ганц зөв зам гал түлдэг айлын тоог УБ хотод 80%-иар цөөлөх