Пиротехникийн хэрэгслийн үзлэг шалгалт үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Шалгалтаар нийт 278 объектыг шалгаж, худалдааны төв, зах, нийтийн эзэмшлийн талбайд шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдан борлуулж  буй иргэдээс нийт 16 пиротехникийн хэрэгсэл, бенгалын гал 500 ш, динамик 200 ш, оргилуур салют 55 ширхэгийг тус тус хураан авч, 3 субъектыг 550.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцжээ.  

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас 108126 хүнд мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, баяр, амралтын өдрүүдээр пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулахгүй байх, зохих зөвшөөрөлгүй газраас худалдан авч ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.