Зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ
Увс аймгийн хэд хэдэн суманд өвөлжилт хүндрэн, цас их орсноос болж зэрлэг амьтад идэш тэжээлгүй болжээ.Зэрлэг амьтад уулнаас бууж гол руу орж ирэхдээ чоно нохойд хөөгдөх, малчны хотонд хоноглох үзэгдэл байнга гарч байгаа тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.Тус аймгийн Малчин, Хяргас, Наранбулаг, Тариалан, Түргэн гэх сумдуудад яаралтай өвч тэжээл хүргэх шаардлагатай болжээ.

Харин аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Зэрлэг амьтдад өвс тэжээл, хужир шүү бэлдэж өгөх биотехникийн арга хэмжээг нэн яаралтай авмаар байна. Гэвч төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа тул улсын Онцгой комиссоос туслалцаа үзүүлмээр байна” хэмээн тус газрын дарга Б.Батбаяр онцлов.

Түргэн сумын Эрээн харгай, Хоогчин, Улаан зуух, Баруун бэл орчимд 1000-1500 толгой буга, Хяргас сумын Бугат, Хайрхан, Булганхангай багийн нутагт 500 орчим буга идэш хоол, амьдрах орчин нөхцлөөр хүндхэн байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2017-01-18 02:32:14
    Nutgiin zuvluluud ne buhchuuded mungu rsugluuldag shigee mungu tsugluulj zerleg amitanguudad gants udaa buyan uldeech.
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • өгмөөр л байна. 2016-12-27 15:42:03
    Одоохондоо мөнгө алга.Офшорчид.мөнгөнөөсөө өг л дөө.а нар мөнгөө аваад нөгөө төрөлдөө очиж чадах биш.амьтадад буян бол эх дэлхийд маань хэрэгтэй.
    103.57.95.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Батсайхан 2016-12-27 13:06:14
    Зүдэрч буй амьтанд туслаасай, аймгийн онцгой байдлын асуудал эрхэлсэн хүмүүс ээ
    139.5.219.63
    Мэдэгдсэн Хариулах