Тэсрэх бодис тээвэрлэхийг хориглов

Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам болон МХЕГ-аас энэ сарын 28-аас ирэх сарын 2-ныг хүртэл төв, орон нутагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэхийг хоригложээ.

Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой тохионо. Мөн үргэлжлүүлэн шинэ оны баяр, амралтын өдрүүд тохиох тул тэсэрч, дэлбэрэх бодистой холбоотой зөрчил, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэхийг хоригложээ.

Мөн энэ төрлийн бодис ашигладаг аж ахуйн нэгжүүдийг тэсэлгээний хэрэгсэл хадгалах агуулах, зоорь зэргийнхээ харуул хамгаалалтыг чангатгахыг анхааруулсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.