Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League season 2” тэмцээнд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медаль, гавьяат тамирчин урилгаар оролцохоор болсон.Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Энэтхэгийн бөхийн нэгдсэн холбоо хамтран зохиох тус тэмцээнд оролцуулахаар Монголоос эрэгтэй найм, эмэгтэй зургаан бөхийн нэрийг явуулаад байсан юм. Тэгвэл Энэтхэгийн лигт барилдахаар Э.Бэхбаяр сонгогдсон билээ. Тэрбээр Дели хотын багт Азербайжаны бөх, олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн аварга Мария Стадник, олимпийн хүрэл медальт Сакши Малик, Пуни Бажранг, Сатаяварт Кадиан, Погат Сандеепа нартай зодоглоно.
2017 оны нэгдүгээр сарын 2-19-ний хооронд болох “Pro Wrestling League season II” тэмцээнд 18 баг оролцох аж. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт есөн бөхийн бүрэлдэхүүнтэй байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох дүрэмтэй аж.
2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар урилгаар зодоглосон юм.
Дашрамд дуулгахад Энэтхэгийн лигт барилдах гадаадын бөхчүүдийн цалингийн цэсийг гаргасан байна. Дели хотын багийн нэрийн өмнөөс барилдах Э.Бэхбаяр 23530 ам.долларын цалин авах бол тус лигийн тэмцээнд уригдсан Риогийн олимпийн аварга Гүржийн В.Хинчегашвили 70, дэлхийн аварга ОХУ-ын Магомед Курбаналиев 69 мянган ам.доллар авахаар болжээ. Тэгвэл эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр цалинг Азарбайжаны Мариа Стадник авах бөгөөд тэрбээр 69117 ам.долларыг авах юм байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn