“ЗЭС” кредит карт “Оны шилдэг инноваци нэвтрүүлэгч онцлох энтрепренер”-ээр шалгарлаа

Голомт банкнаас амжилттай нэвтрүүлсэн Зэс кредит карт нь хэдхэн хоногийн өмнө дэлхийд алдартай Виза олон улсын байгууллагаас “2016 ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН” гэсэн өргөмжлөлийг гардан авсан юм. Тэгвэл энэхүү өндөр амжилтыг улам бататгаж МҮХАҮТ-аас 2016 ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР-ээр тодрууллаа.
 
Салбартаа анхдагч Голомт банк нь 1999 онд олон улсын төлбөрийн картыг нэвтрүүлснээр Монгол Улсад картын систем хөгжих үндэс суурийг тавьсан билээ. Улмаар Голомт банк нь 2016 онд Монголын төлбөрийн картын зах зээлд өнгө нэмсэн, дэвшилтэт технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн болох Зэс кредит картыг амжилттай нэвтрүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээгээд байгаа юм.
 
Тус карт нь харилцагч төвтэй шинэлэг загвар бүхий тусгай ухлаадастай тул хэтэвчнээс хялбархан авагддаг төдийгүй чиглэл заасан сумын дагуу АТМ болон ПОС машинд картаа уншуулах зориулалттай юм. Мөн Зэс кредит карт нь 5 хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхтэй, 45 хоног хүртэл хүүгүй ашиглах боломжтой, харилцагчийн санхүүгийн гэнэтийн хэрэгцээг хангаж чадсан бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай.
 
Голомт банк нь Зэс кредит картыг зах зээлд нэвтрүүлэхдээ Монголд анх удаа  харилцагчийн хүсэлтийг www.zescard.com хаягаар хүлээн авч шийдвэрлэсэн нь цаг хугацаа, орон зайг товчилж өгсөн юм. Мөн харилцагчийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, кредит картын зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг шинэлэг үйлчилгээг банкны системд давхар нэвтрүүлснээр нийт 15 мянга гаруй иргэн Зэс кредит картыг эзэмшиж байна.

Бусдад түгээх
  • gplus