Утааг  бууруулах талаар ярилцаж байна
Утааны асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед эцэг эхчүүд нэгдэн тайван жагсаал хийж буй. Тэд эрх баригчдыг утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхгүй байна хэмээн  шүүмжилж байгаа юм. Тэгвэл яг одоо утааг хэрхэн бууруулах талаар Төрийн ордонд ярилцаж байна. Тодруулбал “Агаарын бохирдлын тулгамдсан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хэлэлцүүлгээр утааны эсрэг өнөөдрийн байдлаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулахаас гадна дэлхийн улс орнууд утаанаас хэрхэн салсан талаарх сайн туршлагуудыг ярилцаж байна. Мөн утааны ихэнх хувийг эзэлж буй гэр хорооллынхны нүүрсний хэрэглээг хэрхэн багасгах талаар санал бодлоо солилцож байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм.Дашрамд дуулгахад өнгөрсөн жилүүдэд утааг бууруулахаар багагүй мөнгө зарцуулжээ. Тухайлбал 2011 онд 31 тэрбум, 2015 онд 16,1 тэрбум, энэ онд таван тэрбум төгрөг тусгасан байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-26 09:57:35
    ярьсаар байтал хавар болно , мартаад зун болно ,тэгээд өвөл болно дахиад яриандаа орно ха ха
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНАЙ НОГООГ БАЙГУУДАМЖ УТАА БАГАТАЙ 4 С 2016-12-26 08:27:20
    ӨВЛИЙН УТААНЫ ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ЗУНЫ МОД ЗҮЛЭГ НЭМЭГДҮҮЛЖ УТААГ ХОРООНО ГЭЭД НӨГӨӨ Л МАНГАР ЮМАА ЯРЬСАН ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ.
    202.72.245.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Нутаг буцаж буян хий 2016-12-26 08:24:21
    Оркаанууд нутаг буцвал УБ хотын дүр төрхөө эгэж олно.Сүүлийн 30 аад жил тамлалаа. сүйтглээ, утлаа, хөрсийг нь 230 мян жорлонгоор бохирдууллаа. Одоо ханасан ууу...
    111.220.94.70
    Мэдэгдсэн Хариулах
  • тунгаа  2016-12-26 07:36:18
    Одоо судлана мудлана гээд бөөн мөнгө гаргуулж, хувааж иднэ. Өдий болтол гаргасан мөнгөө тооцоод, хариуцлага хүлээлгээч ээ.
    202.131.225.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-26 07:22:37
    Юугий нь ярилцдаг юм? 1980 оноос ярилцлаа. Одоо болноо. Тэр олон тэрбумаа орон сууц барьж, хөнгөлттэй үнэ, зээлээр ГЭР ХОРООЛЛЫНХАНЫГ оруул. Орохгүй нь УБ-с хөө...
    202.9.41.143
    Мэдэгдсэн Хариулах