Дөрвөн бүлэг халаасны хулгайчдыг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг олж  илрүүлжээ.  Уг бүлэглэлийн толгойлогч нэр бүхий 5 этгээдийг цагдан хорих арга хэмжээ авсан байна.  Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 18 сая төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгожээ.

 Одоогор хохирогч нь тогтоогдоогүй  үзлэг нэгжлэгийн үр дүнд олдсон 11 гар утас цагдаагийн байгууллагад байгаа аж. Иймд гар утсаа алдсан хохирогчид цагдаагийн байгууллагад хандаж, гар утас эд зүйлээ хүлээн авахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдэгдлээ.

 Сэжигтнүүд эдгээр гар утсын ихэнхийг их, дээд сургуулиудын оюутнаас хулгайлсан гэдгийг хэлжээ.  Мөн томоохон худалдааны зах, албан байгууллага аж ахуй нэгжээр хэсүүчилж халаасны хулгайн гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.
 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Азийн чоно 2016-12-25 12:16:17
    Надуулдаа метилийн спирттэй архи уулгачихаач
  • 555 2016-12-24 08:28:11
    Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
  • хохирогч 2016-12-24 02:44:26
    Халаасны хулгайчаа ч яахав олж чаддаг юм байж. Гэрийн хулгайчаа олж чадахаа байсан цагдаа юмдаа. Цагдан сэргийлэх байхдаа гайгүй байж, цагдаа болсноосоо хойш ...
  • Mongol zaluu 2016-12-23 05:04:36
    Vy mochoor n tasdaad 21n aimag taraach amitanii hool bolgoj baigal delhiid buyn uild. Tomsogiin toroosoor orooj hadand olgoj tavi. 5n tsuliin gahain hool bolgo....
    • монгол 2016-12-23 05:51:36
      Чи өөрийгөө монгол гэж бичих эрхгүй. Нэгдүгээрт монголоор бич, хоёрдугаарт монгол хүний сэтгэхүйгээр бич. Чиний байгаа байдал энэ хулайчдаас илүү юм ер алга