НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улиралд багтаан олгоно
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон. Ингэхдээ НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор болсон билээ. Энэ хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нийт 80 орчим тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олголт хэлбэрээр олгохоор тусгасан байна.

Тэгвэл иргэд НӨАТ-ын буцаан олголт авахдаа бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Хэрэв та ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ зөв хийсэн бол ирэх оны эхний улиралд багтаж НӨАТ-ын буцаан олголт таны дансанд шууд орно.

Өөрөөр хэлбэл та
•    хэрэглэгчийн овог, нэр,
•    регистрийн дугаар,
•    цахим шуудан /имэйл/-ийн хаяг,
•    утасны дугаар,
•    албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой юм.

Одоогийн байдлаар нийт 883962 иргэн ebarimt.mn сайтад бүртгэлтэй бөгөөд үүний 467719 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Энэ нь нийт иргэдийн 50 хувь нь бүртгэлээ баталгаажуулсан гэсэн үг юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Байгал 2017-01-03 12:30:43
    Yaj bvrthvvleh we heleed uguuchee
    202.70.46.222
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-23 05:26:15
    Инээдтэй юм эхний сард гэснээ эхний улирал болсон бна өгөхгүй бахй арга саамаа л хайгаад байх юм даа
    202.9.43.100
    Мэдэгдсэн Хариулах