Берлин дэх монголчуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Энэ сарын дугаар сарын 19-ний өдрийн Даваа гарагийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсны улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн нас барж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдэгдээд байна.

Жолоодож явсан этгээд гэмт үйлдлийнхээ дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэн Та зайлшгүй шаардлагагүй бол хүн олноор цуглардаг газар, худалдааны төв, үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг газруудаар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны консулын газраас зөвлөж, сэрэмлүүлэг хүргүүлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-23 10:13:53
    Өдөр тутам ажлаа хийцгээ Га яамныхаан. Тэгээд нэг дуулиан болсны дараа л нэг сэрэмжлүүэг бичихийн. Мэлрээ юм уу
    103.57.95.21
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2016-12-23 09:53:39
    TER NOHRIIG SAY ITALIIN MILAN HOTOD BARIVCHILJEE.EVROPOOS BARIH CH AMARHAN BIZDEE.
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
  • BOLD 2016-12-23 03:35:28
    ENE GADAADAD BAIGAA ELCHINGUUD HIIH YMGUI BAIH YM . DANDAA UIL YVDAL URNUSNII DARAA HEG L IH SEREMJLUULSEN GARUUD . AJIL HIIJ BAIG...
    182.160.32.81
    Мэдэгдсэн Хариулах