Замын цагдаагийн алба ажлаа тайлагналаа
Замын цагдаагийн алба  2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Замын цагдаагийн газар нь 2016 оны 10-р сарын 11-ний өдрийн тушаалаар Замын цагдаагийн алба болон зохион байгуулагдаж, одоо 261 офицер, 262 ахлагч алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Замын цагдаагийн алба нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм, журам, цагдаагийн байгууллагын тухайн оны зорилт, төлөвлөгөө газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэн ажилласнаар 2016 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10,3%-иар буурсан, нас барсан хүний тоо 10,2%-иар, гэмтсэн хүний тоо 9%-иар тус тус буурсан дүнтэй байна.

2016 онд тус алба нь түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ түүхэн он жилүүдэд амжилттай хэрэгжүүлж, нийслэл хотын хөгжил, цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулсан тул Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнагдсан юм.

Улиран одож буй 2016 онд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажилласан алба хаагчиддаа талархал илэрхийлж, шагнаж урамшуулав.

Цаашид тус алба нь улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааг хариуцан, нэгтгэн зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ алба хаагчдын мэдлэг, ур чадвар, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, чадавхжуулах, ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгож, сайжруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, ажлын үр дүнг дээшлүүлж, иргэд, олон нийтэд чанартай үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунчимэг 2016-12-24 04:47:43
    Замын Цагдаа нар сайн ажиллаж байгаа шvv. Цагдаа зохицуулалт хийж байгаа уулзварууд л тvгжрэхгvй байдаг. Ажилд нь амжилт хvсье.
    103.26.195.158
    Мэдэгдсэн Хариулах