С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
Өнөөдөр 10:00 цагаас С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид үргэлжилнэ.  Өчигдөр цагаасаа хоцорч эхэлсэн шүүх хурал хаалттай үргэлжилж 18 цаг 30 минутын үед завсарласан. 

Хуралд шүүгдэгчдийг 1998 оны 10 сарын 2 буюу хэрэг гардаг өдөр хаана байсныг гэрчлэх гэрч ирсэн байсан. Мөн хэд хэдэн гэрчүүд ирээд байсан ч дотогш оруулаагүй тухай шүүгдэгчдийн ар гэрийнхэн хэлж байсан юм.Мөн өчигдрийн шүүх хуралд гэрчээр Г.Чулуунбат, Н.Давааням гэх хоёр иргэнийг оролцуулсан. Харин С.Зориг агсны гэргий уг хэргийг гарах үед газар дээр нь байсан цорын ганц гэрч болох Б.Булган болон  шүүх хуралд хохирогчоор оролцох ёстой байсан С.Оюун нарын хэн нь ч шүүх хуралд ирээгүй юм.

Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baaqiii  2016-12-27 05:03:50
    qoy jvjiq tavilaa
    103.229.123.229
    Мэдэгдсэн Хариулах
  • t 2016-12-22 06:06:35
    bulgani nuuts amrag nuhaa biz. avgaid n hairtai bolohoor alj chadaagvi biz
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-22 02:03:14
    Аймшигтай худлаа жүжиг яаж чадаж байна аа, гол найруулагч нь хэн бэ хүзүүгүй толгой юу
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах