Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад тусална гэж амлалаа
УИХ-ын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэлээ. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа.
 
Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд нөхдийн ёсоор байнга туслан дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тус улс 2000-2001 оны зудын үед 500.0 мянган ам долларын тусламж үзүүлж, энэ жил Баян-Өлгий аймагт тохиосон үерийн гамшгийг арилгахад тусалсан билээ.
 
УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн бүхий л салбарт сүүлийн 20 гаруй жил амжилттай хөгжиж байна. Кувейтийн талын санхүүжилтээр барьж байгуулсан авто зам, Тайширын УЦС зэрэг бүтээн байгуулалтад Монголын ард түмэн ямагт талархаж байдаг. Эрхэм дээд Эмир Таны санаачлан байгуулсан Судалгааны төв Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, Өндөрхааны нисэх буудлын өргөтгөл шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байна” гэж тэмдэглэв.
 
Тэрбээр Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд хоёр орны ойрын үеийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар судалгаа хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлснийг Эрхэм дээд Эмирт дуулгаад “Та Монголыг сайн мэднэ. Монгол Улсад элгэмсэг дотно ханддагт тань бид гүнээ талархдаг. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, дэд бүтцийн зэрэг чиглэлээр Монголд хөрөнгө оруулах боломж бий. Бид анд нөхөд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад баяртай байх болно” гэж онцоллоо.
 
Түүнчлэн энэ жил болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент, Засгийн газар ирэх 4 жилд нэг зорилго, бодлоготойгоор тогтвортой үйл ажиллагаа явуулах болно. Ирэх жил Монгол-Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх саналыг манай талаас дэвшүүлсэн. Энэ хуралдаанаар хамтын ажиллагааны зорилтууд тодорхой болно гэдэгт найдаж байна. Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна гэж нэмж хэллээ.
 
Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах “Иракийн дайны үед Кувейтийг дэмжиж байсанд нь бид Монгол Улсад байнга талархаж байдаг. Эрхэм УИХ-ын дарга та гэртээ байгаа мэт тавтай зочлоорой. Хэдийгээр жихүүн сэрүүн байгаа ч монгол хүмүүст тийм ч хүйтэн биш болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгааг минь, миний мэндчилгээтэй хамт дамжуулж өгөөрэй” гэлээ.

Тэрбээр “Кувейтийн сангийн шугамаар хийх Өндөрхааны нисэх буудлын шинэчлэл, өргөтгөлийн ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Өөр бусад төсөл хөтөлбөрт ч манай улс хөрөнгө оруулахад бэлэн. Холбогдох шугамаар хэлэлцэн тохирч, судалгаа дүгнэлтээ гаргах байх. Энэ жилийн хувьд газрын тосны үнийн уналттай холбоотойгоор манай санхүүгийн байдал амаргүй байна. Гэхдээ Монгол Улсад боломжийнхоо хэрээр туслахыг зохих байгууллагуудад чиглэл болгоно” гэж амлалаа.

Мөн Эрхэм парламентын дарга Таны айлчлал ихээхэн чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал шүү хэмээн онцоллоо.

Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейтийн хөрөнгө оруулалтын газрын сонголтот хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Фарук Бастаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анес Халид Аль-Салех нартай уулзлаа. Мөн УИХ-ын дарга М.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Кувейтийн парламентын үйл ажиллагаатай танилцсан юм.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.

УИХ-ын тамгын газрын ХМОНХХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ardchilsan nam dald or!!!tonil!!!!! 2016-12-22 08:45:23
    Ardchilsan nam gedeg archaagyi abilgagchidaas yeiin yed jigsen esergyyzeleen bainga ergej doroitson amia hicheegch nobsnyyd gazariin gabaar dald orj yils ni byt...
    148.60.180.115
    Мэдэгдсэн Хариулах
  • оргих 2016-12-22 06:25:37
    Муу хүнийг зар зарсан хойноо үр гэдэг ямар үнэн үг вэ. Муухай АН-ыг сонгож 4 жил ийм байдалд оруулсаныхаа горыг ингэж л гуйлга гуйж эдлэхээс яахав. Тэнэг сонгог...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-22 04:38:44
    АН улсын эдийн засгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, гэж Бямбасүрэн гуай хэлсэн, АН бол луйварчдын нам юм даа, эдний гайг арилгах гэж гуйхаас өөр яах вээээ...
    66.181.187.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёндон 2016-12-22 02:09:41
    4 жилийн өмнө Монгол улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ, Монголдоо сайхан амьдаръя гээд байсан АН ингэж гуйлга гуйдаг болгов.
    202.9.40.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-22 01:42:57
    Арчаагүй, хулгайч улс төрчдийн гайгаар Монгол улс ингээд гуйлгачин болчих гэж дээ. Ард түмэн минь сонголтондоо анхаарах цаг болсон юм биш үү?
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • УИХ-ЫН ДАРГАД 2016-12-22 01:29:54
    ГУЙЛГАЧЛАХ АЖЛАА САНГИЙН САЙДААРАА ХИЙЛГЭЭЧ ЭЭ ЕРӨНХИЙ САЙДААР Ч ЮМ УУ
    202.179.26.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-22 01:28:42
    үхэр Монголчуудын дарга үхрийн нүдэн Энхболд гэдэг чинь энэ дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Маанаг үхэр!!! 2016-12-22 01:23:19
    Ингэж дэлхийгээр бадар барьж гуйлга гуйж явахын оронд эдийн засгаа сэргээх дорвитой арга хэмжээ аваач ээ, малууд аа!!! Ухаан хүрэхгүй юм бол яах гэж гарсан юм?...
    66.181.185.94
    Мэдэгдсэн Хариулах