Утааны эсрэг жагсаалын зөвшөөрөл олгожээ
Утааны эсрэг 20 мянган ээж жагсаал хийхээр болсон билээ. Тэд  энэ сарын 26-нд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Зохион байгуулагчдын зүгээс жагсаал хийх хүсэлтээ энэ сарын 19-нд өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ирэх Даваа гарагт 12:00 - 14:00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна. 

Дашрамд дуулгахад, ээжүүдийн энэ санаачлалгыг аавууд дэмжиж, жагсаалд оролцохоор болсон билээ. Улмаар жагсаал зохион байгуулагчид "Утааны эсрэг ээж, аавууд" фэйсбүүк групп, "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" гэсэн хуудас ажиллуулж байгаа юм байна. 
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.