АСЕМ-ын  үеэр ажилласан жолооч нар цалингаа нэхлээ
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг өнгөрсөн зун Монгол улс зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтын бэлтгэлийг бүтэн хоёр жил хийж,  тун амжилттай зохион байгуулсан гэх үэнэлгээг авч, сэтгэл хангалуун  үлдсэн. Тэгвэл уг уулзалтын үеэр  зочид төлөөлөгчдөд үйлчилсэн автобусны мэргэшсэн жолооч нар өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй хэмээн дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэд Авто тээврийн үндэсний төвтэй  2016.06.02-2016.07.20-ний өдрүүдэд ажиллахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэвч жолооч нар нийт 53 хоног ажилласан хэмээн үзэж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Ингэхдээ  зочид төлөөлөгчийг ирэхээс өмнө сургалтад сууж харилцааны соёл, зочдын аюулгүй байдлыг хэрхэн ханган, тээвэрлэх зэргий г заалгажээ. Улмаар уулзалтын үеэр өглөөний 08:00 цагаас оройг хүртэл цаг наргүй ажиллаж, зочдод үйлчилсэн байна. Зарим  үед шөнийн 02:00, үүрийн 04:00, 05:00 цагуудад ч дуудагдан очиж үйлчилжээ. Ингэхдээ өдрийн 30.000 төгрөгийн цалин авахаар болжээ. Харамсалтай нь жолооч нар цалингаа одоо хүртэл бүрэн гүйцэт аваагүй байна.

АСЕМ-ын уулзалтын үеэр Индонез улсын зочдод үйлчилсэн Б.Очирпүрэвийн хэлснээр  нийт 50 жолооч өдрийн 30 мянган төгрөгөөр цалинжин 53 хоног ажиллажээ. Харин энэ нь 1.5 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ хооронд 500 мянган төгрөг өнгөрсөн есдүгээр сард авсан байна. Үлдсэн мөнгийг хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа бөгөөд  албаныхан одоо дахиж 375 мянган төгрөг өгнө гэжээ. Учир нь жолооч нарын ажилласан  хоногийг 35-аар тооцож байгаа аж. Ингээд нийтдээ нэг сая 50 мянган төгрөгийн цалин өгнө гэжээ. Харин 500 мянган төгрөгийг нь өгсөн бөгөөд үлдсэн 500 мянгаас нь шимтгэл авч одоо 375 мянган төгрөг өгнө гэжээ. Иймд эдгээр жолооч нар бүхэл бүтэн таван сар хүлээчихээд  ажлын хоногоо хасуулж бага мөнгө авахгүй хэмээн шүүхэд хандаж, гомдол гаргана гэдгээ хэллээ.

Тэд мэдээллийнхээ төгсгөлд “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилж хийсэн энэ сайхан ажлынхаа төгсгөлийг сайнаар тавьж чадсангүй. Бид  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг мөнгийг өгөхгүй байгаа гэж бодохгүй байна. Харин ч өгсөн байх.Үүнийг нь доогуурх албан тушаалтнууд хувааж идчихээд жирийн ажилчдыг хохироож  байгаа гэж хардах сэтгэл төрж байна. Анх биднийг цалингаа нэхэж байхад Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлээд явуулчихсан. Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл ирвэл өгнө гэж байсан ч одоо болохоор Сангийн яам шийдээгүй гэдэг тайлбарыг хийж байна. Энэ нь эргэлзээ төрүүлж байна.” гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ss 2016-12-22 03:08:32
    IIM ZASAG TORTEI BGD GUTAJ BN BI SOTSIALIST NIIGMEE UGUILJ BN ARDCHILAL TONIL TSAASHAA
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2016-12-22 02:57:32
    монгол төр ер нь хүнээр ажил үйлчилгээ хийлгэчихээд хөлсийг нь өгөхгүй хэдэн жил болдог болжээ. Энэ төрд байгаа нөхдүүд хүн ардаа хуурах, шулах юм хийгээд байх ...
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Elbegdorj 2016-12-22 00:45:00
    ASEM-d 600 terbum tugrug tsatssan. Ta nar avaagui yumuu?
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Өсөнмөнх 2016-12-21 08:50:08
    Наадыг мөнгийг чинь Өсөнмөнх гэгч Сайханбилэг, Баярцогт нарын хөлоний ажилчин сайн мэднэ. Англи нэртэй архи, пиво, зочд буудал нээж, төовийн мөнгө угаадаг
    139.5.237.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-21 08:43:01
    Манай төр засгийнхны үнэн дүр төрх нь энэ л байна даа
    202.70.36.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрд итгэхээ больсон иргэн.. 2016-12-21 08:24:50
    Тууз хайчлаад л байшинд нь ороод суучихсан мөртлөө мөнгийг минь өгөхгүй жил болж байна да. Ингэж туйлдуулж бгд л 10% өгвөл бушуухан гаргаад өгье гдг болсон гсн....
    103.229.122.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Молигджээ 2016-12-21 07:56:57
    ГХЯ-ны томчуул АСЕМ-ынхны егсен мебелуудийг олон машинаар зееж зуслангийнхаа байшингуудыг тохижуулсан гэж жолооч нар нь ам булаалдах нь хачирхалтай. Ийм маягаа...
    111.220.94.70
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2016-12-21 06:54:43
    шударгаар бол Сайханбалаг, Гантамар, Элбагдарж, Ирдун, гм нараас нэхэх хэрэгтэй юм. иймхэн юм хийж чадахгүй, тэгээд та нарыг хогын тантан мэт нулмих..
    49.0.187.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Tod 2016-12-21 06:37:42
    Tsalingiin uguuchee novshnuudaaa
    103.229.123.54
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-21 05:37:45
    хүн ажиллуулчихаад мөнгийг нь өгөөч ээ,ингээд байвал төр засагтаа хэн итгэх юм
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах