Сэрэмжлүүлэг: Дээрмийн гэмт хэргийн гаралт ихэсчээ
Улсын хэмжээнд шинэ жилийн баяртай холбогдуулан дээрмийн  гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул иргэдийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт этгээдүүдийн золиос болж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа дуудлага сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгааг цагдаа нар хэлж байна. 

Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн дээрэмдэж, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.