Утааг бууруулах боломжит шийдэл боловсруулахыг эрдэмтдэд үүрэгдэв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Манай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжит арга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна. Энэ үүрэг даалгаврыг манай шинжлэх ухааны салбарынхан биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл:

-Улаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Ерөнхий сайдын үүргийг бид Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ноогдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утааг арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэг хотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Ерөнхий сайдад ойрын хугацаанд  илтгэнэ.  Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана. 

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2016-12-21 17:10:33
    Огцор огцор огцор
    103.57.94.47
    Мэдэгдсэн Хариулах
  • ШУА 2016-12-21 04:06:27
    Сүүлийн 20 жилд УБ-т ирж малынхаа хот болгосон ,эрхэлсэн ажилгүй ОРКА-нуудыг нутаг буцаа. АНУ-ын виза адил ханд.Эрдэмтэд үүнийг ч мэдэхгүй байгаа
    111.220.94.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-21 00:13:53
    Эрдэмтэд шийдэж чадахгүй Өнөрмаа, Дашцэрэн нарт хууртагддаг амьтад утааг бууруулах арга олно гэж юу байсан юм, харин нийслэлээ Хархорин нүүлгэвэл бүх юм ок...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • OD 2016-12-20 22:01:58
    Арга нь барагдаад аавынхаа толгой маажив гэгчийн юм л боллоо доо.
    66.181.190.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-20 13:40:28
    Харин санал хэлэхэд:Хот уруу хойноос орж,гарч байгаа сархины амыг нээ..Тэгээд л болоо.Байгалынхаа аясаар гарна.
    202.9.40.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Арга бий 2016-12-20 12:06:55
    1. Богд уулыг нүхлэн гэр хорооллыг нүүлгэн шилжүүлэх, урамшуулал олгох 2. Утаат машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх 3. Барьсан орон сууцнуудад гэр хор...
    103.26.193.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Bodood bodood 2016-12-20 11:36:01
    Bodyn shiir 4. Ger horoolol gesen Horror-g orchin ueiin oron suutsaar solih l asuudal.
    85.182.160.174
    Мэдэгдсэн Хариулах
  • TS Jargalsaihan 2016-12-20 10:01:01
    utaag zuuhig bagasgaj bj l buuruulna shvv dee gaihaad bodood bh uy ba aa stantsin utaa gazart buudaggvi um utaa zowhon ger horoolinh vvnig medtvge...
    150.129.142.199
    Мэдэгдсэн Хариулах