Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
УЦУОШГ-ын мэдээлснээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Өнөө өглөөнөөс эхэлж орсон цасны улмаас орон нутгийн зарим замуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, А0301дугаартай Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн автозамд, Төв аймгийн Эрдэнэсант сумын орчим халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Иймд орон нутагт зорчиж буй жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.