Харвони эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэллээ

Монгол улсад элэгний С вирүсийн Харвони хэмээх оргинал эм болон Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн тухайн эмийн ерөнхий нэршлийн 4 эм албан ёсны бүртгэлтэйгээр эмчилгээнд хэрэглэгдэж байна.

Элэгний С вирүсийн эсрэг Харвони эм нь эмнэлзүйн судалгаагаар үр дүн нь олон улсад батлагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монгол Улсад тухайн эмийг хэрэглэсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүн 99% байгаа нь эмч мэргэжилтнүүдийн судалгаагаар тогтоогджээ.
Иймд “Омбол” ХХК нь Харвони эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхлээд байна.

Мөн өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ХАРВОНИ, ХЕПСИНАТ-ЛП эмийг худалдан авсан хүмүүст ЭМД-аас эмийн үнийн буцаан олголт хийхээр болсон байна.

Эмийн буцаан олголт авахын тулд овог, нэр, регистрийн дугаар, /иргэний үнэмлэхний хуулбар/, холбогдох утасны дугаар, буцаан олголтын мөнгийг авах банкны нэр, өөрийн нэр дээрх дансны дугаарыг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд өөрийн биеэр авчирч өгөх эсвэл [email protected] и-мэйл хаягаар явуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-0042 утсаар холбогдож лавлах боломжтой юм байна. Тус төв нь Урт цагааны баруун төгсгөлд, хуучнаар “Шар дэлгүүр”-ийн замын эсрэг талд Капитал центрийн 1-р давхарт байрлаж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өвчтөн 2016-12-25 07:13:35
    Хэлж ярьж эрх ашгийнхаа төлөө нэгдэхгүй юмуу манайхаан... дуу хоолойгоо яаж төр засгийн тэнэгүүдэд хүргэх вэээээ????????????????
  • Зочин 2016-12-22 08:45:07
    Энэ засаг бүх юман дээр иргэдээ ялгаварлан гадуурхаад байх юмаа. өмнө нь авсан хүмүүс ийн хохь юм байхдаа. Улсын эмнэлгээс л халдвар авсан юмсан
  • од 2016-12-22 00:13:25
    9-сарын 9нөөс хойш их хурлын гишүүд сайд нар эмэнд хамрагдсан уу яагаад ялгаварлаад байгаа юм бэ
  • zochin 2016-12-19 12:43:53
    omno awsan humuus yah yum be
  • зочин 2016-12-19 10:53:59
    туунээс емне авсан хумуус яах бэ.