Албан тушаалд санаархах Ц.Нямдоржийн шунал

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы танхимд болж өнгөрсөн үйл явдал Ц.Нямдоржийн холын санаа, ойрын зорилго хоёр хаана тулж унах вэ гэдгийг харууллаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд МАН ялахтай зэрэгцэн УИХ-ын дарга болохоор санаархаж эхэлсэн. Улмаар УИХ-ын дэд даргын суудалдаа гомхорч, олон ч асуудлыг гал мэт асааж, түймэр мэт түгээж байгаа нь нууц биш. Энэ зууртаа МАН-ын удирдлагууд руу ноцох, шүүмжлэх байр сууриа ч хадгалсаар яваа. Гэхдээ учир мэдэх улстөрч хийгээд намынх нь нөхөд “М.Энхболд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгоогүйнхээ горыг амсаж байна” гэдэг тайлбар хийх нь олонтаа болж. Нэг ёсны Ц.Нямдоржид өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга хашсан намтар түүх нь багадсан бололтой юм. Эрх баригч намын хувиар УИХ-ын даргын засаглалын эрх мэдлийг авч, улмаар өөрийн эрх мэдлийн хүчийг зузаатгах хүсэл нь ч түүнийг Монголын улс төрөөс ойрын хугацаанд явах хүсэлгүй болохыг нь илэрхийлнэ. Харин төдийгөөс өдий хүртэл зөвхөн өөрийн үг, үйлдэлдээ итгүүлэхийг чармайж, алдаа бүхнээ нууж ирсэн түүний эрх мэдлийн төлөөх хулгайн санаархал нь өнгөрсөн долоо хоногт илрэх нь тэр. Энэ нь УИХ-ын дэд даргын ёсоор УИХ-ын чуулганыг хуралдаан даргалахад нь шууд илэрсэн. Мэдээж энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанаасаа хоцорч, тодорхой бус шалтгаанаар ажил тасалсан нь тэдний алдаа. Гэхдээ Ц.Нямдорж “УИХ ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй болсон байна” гэж зарласан нь ямар учиртай вэ. Наанаа шударга хүний дүр эсгэх ч цаанаа зөвхөн улс төрийг ч бус Монголыг удирдах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн тэрбээр өөрийгөө цорын ганц УИХ-ын дарга байх ёстой хүн гэдэг ойлголтыг олон нийтэд хүргэхийг зорив.

Хэрэв Ц.Нямдорж шударга хүн юм бол яагаад гэдэг хариулт нэхэх олон асуулт байна. Тухайлбал, өнөөдрийг хүртэл огтхон ч бизнес хийж үзээгүй гэр бүлийнх нь гишүүд дор бүрнээ хауст амьдарч, өөрөө хэн гээч бизнес эрхлэгчийн ивээл дор Монголын хамгийн өндөр өртөгтэй, үйл ажиллагааных нь зардал хамгийн өндөр “М-СИ-ЭС”-ийн байранд амьдраад байгаа учир шалтгаанаа тайлбарлахгүй байна вэ. Хууль зүйн сайд байсан, УИХ-ын дэд дарга хүн нэр нь тодорхойгүй хэн нэгэн этгээдийн байранд үнэ хөлсгүй зургаа долоон жил сууна гэдэг тоохгүй өнгөрч болох асуудал биш. Үүний цаана лобби, эрх ашиг байна уу, үгүй юу гэдгийг Ц.Нямдоржоос асуух цаг болсон. Цаашлаад нөгөө л цалин багатай хүүхдүүд нь яагаад Тусгаар тогтнолын ордны хоёр давхрын хамгийн том рестораныг ажиллуулж чадаад байгааг ч асуух ёстой. Хувийн ашиг сонирхлоо рестораны бизнест тавьж туугаагүй гэдгийг нь хэн батлах юм. Өөрөө лав л үүнд тодорхой хариулт өгөхгүй. Яагаад гэхээр Ц.Нямдорж гэдэг хүний ард төрийн өндөр сэнтийд заларсан эрх ямбын түүх байхаас хувийн жижиг ТҮЦ ч болов ажиллуулсан бизнес эрхлэгчийн намтар нэгээхэн ч үгүй. Тэгсэн атлаа өнөөдөр өөрөө төрөөс төрсөн тэрбумтнуудын тухай шүүмжилдэг. Гэргий нь зах зээлд шилжихтэй зэрэгцэн архи үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл дээр гарын үсэг зурж, тамга дарж эхэлсэн. Архи, согтууруулах ундаанаас сэргийлэх ёстой Хууль зүйн сайд байсан хүний эхнэр архины зөвшөөрөлд тамга дарна гэдэг яав ч ёс зүйтэй улстөрчийн хүлцэн тэвчих ажил биш. Нэг ёсны Хууль зүйн сайдын шударгаар биелүүлэх ёстой үйл хэргийг эхнэр нь эсэргүүцэж, тамга дарж ирсэн гээд бодоод үз. Үүнийх нь балагт хэр олон гэр бүл өнчирч, хэр олон хүн Ц.Нямдоржийн барьсан шоронд орсныг бид ч, Монголын хамгийн шударга гэх улстөрч тэрбээр өөрөө ч таахгүй байх. Ерөнхийдөө тэрбээр өнөөдрийг хүртэл Монголын бүх улстөрчийг өөрөөсөө айж явах хэрэгтэй хэмээн алхам тутамдаа сануулдаг. Орчин цагийн улс төрийн мафи гэдгээрээ алдаршсан “Алтангадас”-тай МАН-аас хамгийн их холилдож, хутгалдсан нь Ц.Нямдорж. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинг хамгийн их чичилж, суудлаасаа унахад нь бараг л хундага өргөсөн цөөхөн улстөрчийн манлайд ч Ц.Нямдорж бичигдэнэ. Тэр дундаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг яаралтай хурдан баривчлах, яллах шаардлагатай гэдэг хүсэлтийг Ц.Нямдорж хамгийн ихээр өгдөг, учирладаг, гуйдаг байсан тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилцлагынхаа үеэр ам алдсан нь ч бий. Харин Ц.Нямдоржийн Н.Энхбаяртай зөрчилдсөн шалтгаан нь тун тодорхой. Увс фракцийн эрх ашгийн төлөө тэрбээр нэгэн үе өмнө нь сөхрөх нь холгүй аялдан дагаж, нөмөр нөөлөгт нь өндөрт хөөрсөн Н.Энхбаяртайгаа тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчийн албыг А.Батсүхэд булааж өгөх дээр зөрчилдсөн.

Ц.Нямдорж УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа тухайн үеийнхээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг ажлаас нь огцруулах санал гаргаж, улмаар А.Батсүхийг тавьсан. Гэвч энэ нь тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дургүйг хүргэн УИХ-ын даргын албанаасаа буухад хүргэсэн юм. Тэр бүх маргааны үндэс нь “Гандирс хороолол”-ыг барих мөнгийг олох нэрийн дор хийсэн луйвраас үүдэлтэй гэдгийг Ц.Нямдорж сайд хэвлэлд нээлттэй ярьсан нь саяхан. А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгч болохтой зэрэгцэн Монголбанкнаас уг хороолол дээр хаяглагдсан 55 сая ам.долларын баталгааны бичиг ор тас алга болсон гэдэг. Тухайн үед эрж хайгаад ч олоогүй. Түүнийх нь балгаар өдгөө Монголбанк 30 гаруй сая ам.долларын өрөнд уначихсан байгаа. Тодруулбал, Ц.Нямдорж энэ талаараа “Би 250 сая ам.долларын алдагдлаас 230 саяыг нь хаагаад “шанд” нь УИХ-ын даргын суудлаа өгсөн” хэмээсэн байдаг. Мөн тэр үед нэгэн том дарга бүхий л хар хүчээрээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатын хууль бус үйлдлийг өмгөөлсөн тухай дурссан бөгөөд тэр хүн нь одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Тэдний зөрчлийн түүх нь энэ. Тэгвэл өнөөдөр МАН ялснаар Монгол Улсын мөнгө санхүүгийн эрх мэдэл бүхэлдээ түүний гарт орсон. Монголбанкны ерөнхийлөгчөөр МАН-аас ч, улс төрөөс ч зугтаж холдсон Н.Баяртсайханыг гэнэт хүчээр томилуулсан. Сангийн сайд Д.Чойжилсүрэн ч түүний хамгаалалтад төрийн мөнгө, санхүүг бүхэлд нь атгаж яваа. Одоогийн УИХ-ын Тамгын газрын удирдлага ч мөн Ц.Нямдоржийн хүн. Ингээд бодохоор МАН ялсан биш Монголын бүх мөнгө, санхүүгийн эрх мэдэл гадаад харилцаа, хууль тогтоох засаглалтайгаа хамт Ц.Нямдоржийн шууд удирдлагад шилжсэн гэсэн үг. Ийм байхад түүний ярьдаг, нүүрэндээ наасан шударга ёс, зарчим нь хаана бүдэрч унасныг анзаарахад гэмгүй биз. Тэр дундаа УИХ-д хамгийн олон жил сууж, Хууль зүйн сайдын албыг хашиж байсан хүний хувиар дүйцүүлж эдэлсэн эрх мэдлийнхээ хугацаанд яагаад Монголын хууль бус үйлдэл бүхнээс, улстөрчдийн увайгүйтлээс хамгаалж чадаагүй юм бэ. Энэ бол түүнээс асуух асуулт. Алдаа бүхнээ араншингаараа дарж, гэм хор бүхнээ зэвүүн үгнийхээ цаана нуусан Ц.Нямдоржоос шударга үнэнийг нэхэцгаая. Ядаж л түүний томилуулсан Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёрын Монголын эдийн засгийн тухай мэдээллэсэн мэдээллээс болж өнөөдөр Монгол Улс гадагшаа гараад ч зээл олж чадахгүй, зээлжих зэрэглэл огцом буурч, дефолт зарлахад ойрхон байгаа гэм хорыг бодолцож түүнээс үнэнийг нэхэцгээе. Учир нь, энэ долоо хоногт ч УИХ-ыг удирдах эрх түүнд хаяглагдана. Гагцхүү түүнийг ашиглаж хийх улс төрийн тоглолтынх нь балгийг Ц.Нямдорж бус Монгол Улс хүлээх нь харамсалтай. Энэ янзаараа түүнд УИХ-ын даргын суудлыг “дээрэмдэж” авахад арав хүрэхгүй хоног байгаа бололтой шүү. Нэгэн үе Хятадад өнгөрүүлсэн үдшийн зугаа цэнгэлээ нуун дарагдуулсан шигээ энэ хэд хоногийн эрх ашгаа нууж дөнгөх улс төрийн туршлага түүнд хаяглагдах нь харамсалтай хэрэг.

Ц.Нямдорж үнэхээр шударга юм бол энэ мэт асуултад хариулт өгч, албан тушаалд санаархаж, эрх мэдэлтэй зууралдахаа болих ёстой.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nyamka 2016-12-27 09:25:43
    mongol eh orniihoo toloo bvgdeerei boloh bvteh talaas negdeh n chuhal.
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Их зөнч 2016-12-20 11:44:08
    Үнэхээр үнэнийг бичжээ. Үнэнээр явахад,үхэр тэргээр туулай гүйцэх цаг ирнэ ээ, Монголчууд минь, талцаж болохгүй, хумсаа нуусан муужгайнууд хаа сайгүй шүү
    202.9.43.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-20 05:05:47
    захиргаадалтгүй бол ямар болсноо өөрсдөө харж байгаа биз дээ ядруулын туйлд орсон хэдэн хүмүүс л болж дээ
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-20 04:54:44
    ОДОО ХАРАГДАЖ БУЙ БАЙДЛААР МАН-с НЯМДОРЖ ГИШҮҮН МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧӨД НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ. ӨӨР ХҮН МАН-д АЛГА. БУСАД НЬ АСУУДАЛТАЙ. ӨНГӨ, МӨНГӨ, ЭРЛИЙЗҮҮД ГЭЭД.....
    202.9.41.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүнийг гутаах гэсэн оролдлого 2016-12-20 03:22:28
    Санаархасан байсан ч яахав дээ. Нямдорж ажлыг хийсэн шиг л хийх байх.76 дотор шудрагаараа Ням дээгүүр орох байх оо..
    202.9.41.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Төгс 2016-12-20 02:54:00
    Нямдорж гуайг Ерөнхийлөгч ард түмэн дэмжинэ шүү. Ёстой гүйгээд гараад ирнэ дээ харж л байгаарай. янз бүрээр хэлээд нэмэргүй. Нямдорж гуай урагшаа. Та мундаг шүү...
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-н гэмт хэрэгтнүүдийг шудрага шүүх хэр 2016-12-20 02:52:00
    Нямдоржийн арай гэж хүч гаргаж илрүүлээд байгаа олон улс төр, э/з-н эрүүгийн хэргүүдийг тууштай үнэн зөвөөр нь шүүхгүй орхих гээд байгаад мань эр бухимдсаар бн....
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 15:19:17
    Ажлаа хийдэггүй хуралдаа ирдэггүй хэнэггүй толгойнууд ийг горимд нь оруулсан хэн билээ? Эд нарт ийм л чанга гар хэрэгтэй.
    107.77.75.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 14:41:27
    Одоо Нямдоржийг оролдож эхэллээ дээ хөөрхий. Арай тулхтай улс төрчдийг бүгдийг нам болгох сонирхол чухам хэнийх вэ?
    59.153.113.36
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2016-12-19 13:12:15
    МУ-н ерөнхийлэгчид ийм л зарчимч,тулхтай эрхэм УЛС ТӨРЧ сонгогдохгүй бол,ардчилал нэрээр завхарал энэ УЛС орныг минь залгиж дууслаа,Нямдорж гуайд амжилт хүсье
    150.129.143.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Zorig 2016-12-19 11:56:15
    Unen Nyamdorj uneheer shudarga dur esgegch munuusuu mun 25 jil hruul zarga huivaldaanaas uur yu hiiv
    202.9.41.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 11:12:00
    Одоо энэ хүний мууд дуртай,өс хонзон санагч Увс ,Ховдын дүрвэд,захчингуудыг ерөнхийлөгч албан тушаалаас холуур байлгамаар байна.Өшөө авалтыг зогсоох хэрэгтэй.
    202.21.106.168
    Мэдэгдсэн Хариулах
  • alban tysaaliin jinhene donton,gaj donto 2016-12-19 09:43:28
    Ene muu hydlaa sydraga zarailsan teneg?enyynii sain gej yu baihab?Alban tysaaliin dontoi saar s dee!!!hydlaa Nyamdorjiig hamgaaldag heseg nehed sairhaj ee!!!tan...
    148.60.180.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2016-12-19 09:35:55
    Haraad baihad Mongold Nyamdorjoos oor shudarga hun barag baihgui bainadaa. Deerhi bol zahialgiin bichleg baina. Neree bichichih zoriggui baij.
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-19 08:42:52
    Ерөнхийлөгчид Нямдоржийг дэмжиж байна.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • tso 2016-12-19 08:39:09
    Эрдэнэтийг луйвардагчид цагаандаа гарч байна доо. Хэн үнэмших юм бэ?
    202.5.206.173
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2016-12-19 08:33:31
    hulsnii zohion bichleg ee gej
    202.179.31.49
    Мэдэгдсэн Хариулах
  • 46464646 2016-12-19 08:23:30
    Эрдэнэтийн луйварчид хүчтэй байна шүү, нямка ч тэдэнд бууж өгнө ч гэж байхгүй, захиалагт хэвлэлээ гэж, манай хэвлэл, мэдээллийн байгууллага олгарихуудын гарт
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-19 08:16:27
    nyamdorj gishuunee demjij baina eronhiilogch bolbol ard tumen demjin shuu
    182.160.1.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoin 2016-12-19 07:45:46
    Үүнийг бичигч нэрээ тавих байж тийм сүрхий шудрага юм бол. Луйвар дээрмийн энэ идээ бээрийн тодорхой эрх мэдэл бүхий байж шахаж гаргана.
    45.117.34.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaza 2016-12-19 07:36:16
    Hymdorjiin esreg sanaatai ,zahialgaar yum bicheed bh yum ,medegdeed bna .ard tumen chin buhniig oilgonoo
    122.201.24.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2016-12-19 07:09:39
    Үнэнийг хэлсэн хүнд хүн өстэй, үхэр унасан өстэй. гэж Яагаад үнэнийг хэлээд засаж залруулад явж болдоггүй хорвоо вэ?
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-19 07:07:42
    NYMDORJIIG DEMJIJ BAINA. YU CH GEJ HELSEN NYMDORJIIG YMAR NEGEN YM HUSSANIIG DUULAAGUI.ENE OLON JILDSHUU. ERONHIILOGCH BOLGOH N ZOV. OOR TEGEE...
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 07:07:16
    Одоогийн УИХ үнэхээр л зохион байгуулалтгүй, дураараа дургисан хэдэн нөхдийн оргонодог газар болсон нь үнэн. Үүнд эмзэглэх хэрэггүй, Нямдорж зөв л хэлсэн
    202.9.43.237
    Мэдэгдсэн Хариулах
  • french 2016-12-19 06:57:12
    mongol tord sandailsan Tsa hiu uher ebold nariin har PR oor zuileer daramtlay gesen ch yu ch bhgui bolohoor neg iimerhuu hun ch itgehgui yum saraachuulhiim daa...
    59.153.112.28
    Мэдэгдсэн Хариулах
  • иймэрхүү хүн ажил хийлгэдэггүй өөрөө юу 2016-12-19 06:47:00
    аааа ла ла ла Намдорж шудрага гэж хэн тэгэв ха ха ла ла шудрага байж харагдаач жинхэнэ хутган үймүүлэгч ховын тулам хэрүүлийн алим атаач жөтөөч хогийн амьтаншд...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах