“Реал мадрид” клубын дэлхийн аварга боллоо
Хөлбөмбөгийн клубуудын дэлхийн аваргын тэмцээнд Испанийн “Реал Мадрид” түрүүллээ. Анх 2000 онд энэ тэмцээн болоход Бразилийн “Коринтинанс”-“Васка да Гама” аваргын төлөө тоглож, “Коринтинанс” хожиж байсан.

Харин 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож байгаа уг тэмцээнд Эзэн хааны багийнхан 2014 онд анх түрүүлж байсан бол өнгөрсөн шөнө хоёр дахь түрүүгээ хүртлээ.

"Реал Мадрид" ази тавийн төлөөлөл болж анх удаа финалд шалгарсан Японы  "Кашима Антлерс"  багтай тоглож   4:2-ийн харьцаатай хожлоо. Тус тоглолтод хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх “Алтан бөмбөг” –өө хүртээд байсан Реал Мадридын супер од К.Роналду хет трик хийлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.