“Гудамж” төслийнхөн тендерийг ингэж будлиулдаг байсан уу

Хөгжлийн банк, бондын мөнгөтэй “Гудамж” төсөл яахын аргагүй холбоотой юм. Аудитын болон ямар нэг ажлын хэсгийн шалгалтаар энэ төсөл элдэв но-гүй гарна гэж үгүй. Хамгийн сүүлд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг л гэхэд III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, энэ ажлын зураг төсөл гараагүй байхад 300 сая төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр “Пабликроуд” ХХК-тай гэрээ байгуулсан байжээ. Гэтэл нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу гэрээнд зааснаас 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь илэрчээ.

Түүнчлэн “Гудамж” төслийн автозамын ба­рилгын ажлын гүйцэтгэгч 12 компани тусгай зөвшөөрлөө 2013 оны 4,5 дугаар сард авсан байдаг аж. Энэ төсөлд зориулж шинээр байгуулсан компаниуд гэсэн үг. Тэр ч бүү хэл, дээрх III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “шалгарч”, нэлээд мөнгө туусан “Пабликроуд” ХХК нь “Гудамж” төсөлтэй ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулчихаад, дараа нь тусгай зөвшөөрлөө авсан байгаа юм. Даварсан “Пабликроуд” ХХК дээрх байдлаараа “Гудамж” төслийн олон ажлыг авчээ. Үүний нэг нь Хүй долоо худаг дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлж болох амралтын бүс, худалдаа үйлчилгээний бүс, мөн хөдөлгөөний урсгалыг саадгүй зорчуулах үүднээс авто болон явган замын сүлжээ, авто зогсоол, болон үйлчилгээний талбайг барих ажил юм байна. Энэ ажлыг “Пабликроуд” ХХК 1.20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ. Ийм байдлаар тэрбум тэрбумаар үнэлэгдэх тендерийг авдаг “Пабликроуд” ХХК татвараа төлөлгүй луу унжаад, эцэстээ шүүхэд очсон байгаа юм.  Тус компани улсад төлөх ёстой 123.989.630  төгрөгийн татвараа төлөөгүй учир Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд ханджээ. Энэ дагуу  2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь “Гудамж” төслийн хүрээнд баригдах автозамын ажлуудын зураг төсөл боловсруулах шатнаас зам, барилгын угсралтын ажлыг бүрэн дуустал хяналт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Си Ти Ай инженеринг интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээ ажээ. Уг нь Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зураг төсөл боловсруулах түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих,  ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм” гэж бий. Энэ дүрмийн 1.3-т ийм ажил гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгж нь холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг заасан байдаг. Гэтэл “Си Ти Ай инженеринг интернэшнл” гэх Монголд ямарч бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй, Япон улсын компанитай шууд гэрээ байгуулаад ажиллуулсан байгаа юм.

Энэ мэтчилэн “Гудамж” төслийн нэрээр хөрөнгө мөнгө гулгуулдаг байсан байж болзошгүй олон зөрчил илэрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Гудамж” төслийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга явагддаггүй гэхэд болно. Энэ нь тус төслийн хүрээнд баригдах автозамын барилгын ажлуудын төсөв, төлөвлөгөөг Төслийн удирдах хорооны 81 тоот  тогтоолоор баталж, автозамын барилгын ажлыг эхлүүлснээс харагдаж байгаа юм. Ингэж магадлал хийгээгүй зураг, төсвөөр автозамын барилгын ажлыг эхлүүлсэн нь  Төсвийн тухай хуулийн 29.4 дэх заалтад “...Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана”, Барилгын тухай хуулийн 12.1-д заасан “...барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, мөн хуулийн 13.5, 13.2, 13.3-т заасан “...зураг төсөл хийгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориг­лоно”, 16.2-т заасан “...Барил­гын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэ­хийг хориглоно” гэсэн заалтыг тус, тус зөрчжээ.

Энэ төслийн захирал нь Бадрахын Батболд гэж хүн бий. 1981-1986 онд Политехникийн дээд сургуулийг архитектор мэргэжлээр, 1994-1995 онд АНУ-ын Лос-Анжелесийн UCLA их сургууль “American Language Center”, Montana их сургуулийн Архитектурын тэнхим, 1995-1997 онд Хоккайдо их сургуульд суралцаж архитектурын мастер, (Housing Policy), 1997-2001 онд Хоккайдо их Сургуульд “Скандинавийн орнуу­дын хот төлөвлөлт” сэд­вээр техникийн ухаа­ны доктор, 2004 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, 2004-2007 онд Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. 2013 оноос Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөх, “Гудамж” төслийн захирал гэсэн “албан ёсны” намтартай ажээ.


Зууны мэдээ
Б.Баяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • КККККК 2016-12-20 07:11:02
    ЗАМЫН ҮНЭ СУГА ӨСӨӨД Л АВИЛГАЧ ДАРГА НАР НЬ БАРИЛГЫН АЖИЛ ТООХОО БОЛЬСОН ГЭСЭН ҮНЭН БАЙХ НЬ. ТЭГЭЭД Л БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ЭЛДВЭЭР ХЯХАЖ ХАВЧААД БАЙСАН БАЙХ
    202.126.91.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-19 10:43:04
    хийсэн юм нь байж л бна.Зам ямар блаа.
    66.181.185.183
    Мэдэгдсэн Хариулах
  • technologiig nom durmeer ni hiiheer arga 2016-12-19 09:20:21
    bolobsroltoi baagii technologiin daguu hiisen baigaadaa. eem hun haltuurdahgiu tabih estoi ue dabharguudiig hiisen dee. shudarga hun amidrahad hetsuu boljdee.
    109.81.208.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-19 08:26:22
    tiim uulzwar hiihed iim ih hemjeenii mungu orohgui shuu dee. er ni ih hemjeenii mungunii awilga ugch bj ene ajluudiig awch bgaa.
    103.26.195.223
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2016-12-19 06:48:09
    Алцанхяагыг дагаж шорон Дэнзэн болноо, хэлээ шүү
    49.0.186.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-12-19 05:53:02
    B.Batbold gegch bolobsroltoi hvn bh um daanch eh oronch setgelgui shunal ihtei nuhur bj dee iim hvnd itgel vzvvlsen tur zasag huurhiileltei um daa
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрлээ 2016-12-19 05:43:36
    Бондын мөнгийг цохих хамгийн тохиромжтой арга хэлбэр нь гудамж төсөл байсан. Дараа нь төсвөөс төлнө гээд л 4 жилдээ амжуулж цөм хийгээд хусагдсан даа.
    202.9.41.103
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2016-12-19 04:49:21
    эдийн засгийн алуурчдын нэг болох Бадрахын Батболд гэгч нь энэ юм уу.Сайн шалга, хохиролыг бүрэн төлүүл,хөрөнгийг нь хурааж улсын орлого болго. Шоронд нь хий......
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • hhhhh 2016-12-19 03:51:18
    hogjliin banknii luivriig yagaad daraad bgaa yum boloo. ard tvmen teneg bish shvv
    150.129.141.147
    Мэдэгдсэн Хариулах
  • АН -г татан буулгаа 2016-12-19 03:49:16
    Ямар ч сонгуульд АН-н хэнд ч бүү саналаа өг. Монгол улсыг хайр найргүй цөлмөж, ард түмнээ луйвардаж, дээрэмдэж, алж хядаж бүхий л муу муухайг энэ нам хийдэг.
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 03:28:40
    Энэ 1-р хорооллын арын замыг Сүү ХК-тай холбосон зам гүүр, Ажилчны замын ТЭЦ3-ын хавиас Ямаха төвтэй холбосон зам гүүрийн ажил яагаад таг болчихов оо? Батболдо?...
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 03:25:43
    Фортуна Батбаяр, энэ Батболд, Үүл баатар ... гээд олон хүн Бонд-оос хулгай хийсэн дээ. Мөнгөний үнэр авангуутаа өөрсдөө компани байгуулаад, түүгээр мөнгө цохино...
    106.186.208.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-19 03:25:29
    Фортуна Батбаярын луйварчдын нэг нь энэ Батболд. Иймд бондын мөнгийг хамтран идсэн нөхдүүдийг бүгдийг нь хорих хэрэгтэй.
    103.57.95.207
    Мэдэгдсэн Хариулах
  • БОЛД 2016-12-19 02:08:50
    ИЙМЭРХҮҮ ГАРУУД Л НӨГӨӨ АЛДАРТ БОНДЫН ХӨРӨНГИЙГ ЧИНЬ ХУССАН ШТ. ТЭР ЯПОНЫ КОМПАНИ ГЭЭД БАЙГАА НЬ ӨӨРИЙНХ НЬ ЮМ БАЙНА ДАА
    43.228.129.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Batboldod ! 2016-12-19 01:52:49
    Batboldoo odoo sain shalguulaa no ihtei yum bichuulj dee chi ! Yamand gazriin darga hiij baisan hun gehed ymar ymar tusgai zowshooroltei baij baij ajil hiih es...
    49.0.161.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-12-19 01:46:44
    Ovoo um hiiisen zaluu
    203.169.50.104
    Мэдэгдсэн Хариулах