Баячуудын хөлд чирэгдсэн дундчууд хөөрхий

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, хүүхнүүд гоёлын даашинзныхаа эрэлд гарч, хүүхдүүд өвлийн өвгөний бэлэг хүлээн хөөрцөглөж, хаа сайгүй баярын уур амьсгал орж, хана тааз хүртэл ногоон гацуур, мөнгөлөг саан чимэглэлд нэвсийтэл дарагдаж байна. Энэ шинэ жилийн баяр их л өргөн дэлгэр болох бололтой. Байгууллагууд шилдэг ажилтнуудаа тодруулж, шагнал гардсан ганган дэгжин хүмүүсийн зургаар цахим сүлжээ дүүрч байна. Арванхоёрдугаар cap тэр чигтээ л баяр ёслолын байдалтай өнгөрч буй гэхэд болно.
 
Манайхан хямарсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж яриад байгаа хэрнээ шинэ жилийн баярт онцгой ач холбогдол өгч байна аа, ёстой нэг. Тэгээд ч ер нь бол шинэ жилийн баяр хамгийн өртөг зардал өндөртэй баярын тоонд зүй ёсоор орох биз ээ. Бүсгүйчүүдийн тухайд үс гэзэг, хуруу хумсаа гоёхоос гадна гоёлын даашинз, өндөр өсгийт гээд зардал чамгүй өндөр гарна. Нэг шинэ жилд өмссөн даашинзаа дахиад өөр газар өмсөх нь зохимжгүй учраас хэд хэдэн шинэ жилд орох хүн ёстой л нэг “шатаж” дуусна даа. Дээрээс нь шинэ жилийн такс хамгийн багадаа 50 байгаа бол тансаг зэрэглэлийнх нь 200, 300 мянга байх жишээтэй.
 
Нэг танил маань бүр аргаа барсан шинжтэй, “Энэ олон шинэ жилийн баярт явах хэцүү, байх хэцүү, таксны мөнгөнд ёстой л нэг шатаж өгч байна” хэмээн толгойгоо сэгсэрч сууна. Хаа сайгүй л өндөр такстай, өргөн хэмжээний архидалт болж байгаа бололтой. Аймгийн, сумын, хандивын, залуучуудын, төрийн бус байгууллагын, дүүргийн, намын нэр урдаа зүүсэн олон арга хэмжээнүүд болж байна. Бүгд л адилхан нэг хэвийн хоол ундтай, баахан архи дарснаас өөр гялайж гялтайх зүйлгүй баярын ширээнүүд байх юм. Шинэ жилийн баяр ёслол гэхээсээ илүүтэйгээр бизнес болон цэцэглэж, таксны мөнгө цуглуулах ажилд их л олон хүн гарцгаажээ гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй л байх.
 
Тухайлбал, засгийн эрх атгасан намынхан шинэ жилийн баярыг ёстой л утга төгөлдөр .тэмдэглэж байгаа юм байх. Тухайлбал, нэг хүний такс 200-300 мянга, бүр түүнээс ч өндөр байх бөгөөд намынхаа нэг нөхрийн ресторанд орлого оруулахын зэрэгцээ нэг гэр бүлийн хоёр хүнийг хамтад нь урьдаг заншилтай болсон сурагтай. Намын баячууд ч яах вэ, тэдэнд такс зэргийн мөнгө бол юу ч биш байх. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг дундчууд нь тэдний хөлд ёстой л нэг чирэгдэж эхэлсэн гэнэ. Арга ч үгүй биз. Бүтэн cap зүтгэж олсон 600 мянгаа зөвхөн нэг өдрийн зугаа цэнгэлд тавиад туучихаар жинхэнэ сүйрнэ биз дээ.
 
Түүнээс гадна нэр хүндтэй, улстөрчид, урлаг соёлын одод оролцсон шинэ жилийн цэнгүүнд хэний ширээнд, хэнтэй зэрэгцэн суухаас хамаараад үнэ ханшийн огцом зөрүүтэй байдаг гэх яриа ч үнэний ортой л байх. Тодруулбал, УИХ-ын гишүүний ширээнд хамт суух бол 300 доллар, даргатай суувал 500 доллар төлж байсан ч удаа байдаг гэдэг шүү.
 
Үнэндээ хэн хэдэн төгрөгөөр хаана яаж баяр ёслол тэмдэглэх нь гухайн хүний эрх л байх. Гэвч ганцхан үдэш цэнгэж, ганцхан орой гоёж, маргааш нь ёолтлоо шартах ёолкны таксны мөнгийг арай л өөр зүйлд зарцуулвал яадаг юм бол. Дээрээс нь мөнгийг юман чинээ тоодоггүй баячууд нь дундчуудаа бас нэг их чирэхгүй байвал зүгээр л байх даа.

Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hanh 2016-12-20 06:37:11
    Songolt ni tanid baigaa l gene, tegeed orohgui ochihgui gevel haramch nariinaar ni duudaad l buun uym boldog sh dee. Durtai durgui ch ochson l bolohoos uur arga...
    108.204.255.148
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-19 12:46:19
    Хүнд сонгох эрх чөлөө гэж байгаа ш дэ Тухайн хүн өөрөө хэрхэн баярлахаа төлөвлөж болно ш дээ Баярлах сэтгэл хангалуун байх Энгийн гоё аргууд зөндөө байна
    66.181.190.83
    Мэдэгдсэн Хариулах
  • kk 2016-12-19 12:30:26
    unen l bichij honogiin hooloo yay gejiij hunees zeeleel bayarlaad bdag humuus bhiin gaihaad barshgui orohgui bol teriig hen zohiohov dee uursduu durtai bgamda...
    103.26.195.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Золиг 2016-12-19 05:57:48
    харшийн ёлкод Эб-тай суумаар байна. хангш нь хэд юм??төг бол арвин байна шүү. кк Офшрчтой суух такс,тэдний ханш хэд вэээ
    111.220.94.70
    Мэдэгдсэн Хариулах
  • jjjjj 2016-12-19 04:29:34
    shine jil hiihgvi ee gevel dargaa ajilchid n vxtel n dalduur muultsgaana daa. E. Tuul guai ooroo ene jil hed deh shine jildee orj bna. oor sedev zondoo bgaaa
    150.129.141.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2016-12-19 01:49:04
    Эдийн засгийн ямар ч хямрал монголчуудыг ухаан оруулахгүй бололтой!!! Баячуудад бол хямрал падгүй. Дунд, доодчууд!!! Цагаан сараар л мэдэгдэнэ дээ!!!!!!
    202.179.26.253
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-12-19 01:42:56
    НОВШ. ХУЛГАЙЧУУДТАЙ ЗЭРЭГЦЭН СУУНА ГЭХЭЭС ОЙ ГУТАЖ БАЙНА.
    122.201.22.131
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2016-12-19 00:59:00
    Хямраагүй юм шиг баяр тэмдэглэх дуртай нөхдүүдийг яалтай билээ, үгүй гэж хэлж сурах хэрэгтэй дээ
    150.129.143.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-19 00:21:30
    орох орохгүй нь таны хэрэг, ийм дэмий юм сараачиж суудаг завтай л туул байна даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-12-18 23:53:26
    yaanaa eniig boliulad uguusei
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах