Туркийн Кайсери хотод халдлага гарчээ
Туркийн Кайсери хотын Эржиэс их сургуулийн хотхон орчимд өнөөдөр орон нутгийн цагаар 08.40 цагийн үед халдлага гарчээ. Тодруулбал, тус сургуулийн хотхон орчимд цэргүүдийн сууж явсан автобус руу тэсрэх бөмбөг ачсан авто машинаар амиа золиослогч халдлага үйлджээ. Туркийн зэвсэгт хүчний мэдээлж буйгаар 13 цэргийн албан хаагч нас барж, 48 хүн гэмтсэн байна.

Эржиэс их сургуульд манай улсын 23 оюутан суралцаж байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас оюутнуудтай утсаар холбогдоход "одоогоор монгол оюутан өртсөн эсэх талаар мэдээлэл байхгүй" гэжээ.
Эх сурвалж: ГХЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-17 12:56:36
    Оюутнуудаа Туркээс яаралтай татмаар юм ,Ер нь Турк хэцүү улс бололтой
    103.229.121.167
    Мэдэгдсэн Хариулах