Өнөөдөр болох үйл явдал

Мөнгөн гүүр эмнэлэгийн байранд

10:00 цагт: "Сэтгэлийн нөхөрлөл" ТББ, Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн төвд нэн шаардлагатай байгаа Арьс торлогжуулах аппаратыг бэлэглэнэ. Одоогоор Түлэнхийн төв нь Мөнгөн гүүр эмнэлэгт байрлаж байгаа тул аппаратыг тус эмнэлгийн байранд гардуулан өгөх юм байна. 

Спортын төвд ордонд

11:00 цагт: Дэлхийн шатрын их мастер А.Энхтуул эх орондоо ирээд удаагүй байгаа. Тэрбээр энэхүү нэр хүндтэй цолны болзол хангасантайгаа холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа.

Ховд аймгийн нийтийн номын санд

15:00 цагт:  "Оюунлаг Ховд" номын аяны хүрээнд ном хандивлах, номтой нөхөрлөе клубийн салбарыг үүсгэн байгуулах үйл ажиллагаа болно. 

Хангарьд ордны 14 давхарт

Хүүхэд залуучуудыг театрын аргаар сургаж хүмүүжүүлэх, бие хүн болгож төлөвшүүлэхэд Германы ямар туршлагыг нэвтрүүлж байгаа талаар мэдээлэл өгнө. НЗДТГ, ХАНХЯ болон төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох уг үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжилнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.