Г.Дэнзэнгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг шалгаж эхлээд багагүй хугацааг үдсэн.

Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. 

Тэгвэл АТГ-аас уг хэргийг  шалгаж дууссан байна. Тус  газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлхээр, харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Дашрамд дуулгахад уг хэргийг шалгах үед шинэ баримт гарч ирснээр түүнийг хэд хэдэн удаа цагдан хорьсон билээ.Хамгийн сүүлд Г.Дэнзэнг гадуур байцааж байгаад өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр дахин саатуулаад байсан ч арваннэгдүгээр сарын сүүлээр батлан даалтад гаргаад байсан юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-12-16 09:44:27
    Delzend bol yal uguh heregtei hun. Hervee sul garah ium bol eserguutslee ilerhilne shuu
    182.160.38.85
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2016-12-16 08:54:37
    ALTANHUYAGIIG HAMT SUULGAH HEREGTEI
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-12-16 04:37:11
    17 биш гэхэд 10 тэр бумыг идчихээд 3 жил шоронд суусан болоод гарах юмсан. ХҮМҮҮС ЗАЛЬТАЙ УХААНТАЙ ЛУЙВАРААР АМЬДАРААД БАЙХ ЮМ.
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах