Задарсан гишүүдэд Ц.Нямдорж шиг л дарга хэрэгтэй байж

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы өчигдрийн хуралдааныг даргалж, салхилгагүй гишүүдийг ёстой нэг дэгэнд нь оруулаад авлаа. Учир нь өчигдрийн хуралдаан өглөөний 10:00 цагт эхлэх байсан хэдий ч хэнэггүй гишүүд хуралдаа цагтаа ирээгүй юм. Харин хуралдааны цаг өнгөрөөд аль хэдийнэ хагас цаг болж байхад чуулганы танхимд дөнгөж 20 гишүүн цугларсан нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг ихэд бухимдахад хүргэсэн юм.

Тиймээс тэрбээр “Гишүүдийн туслахууд гэртээ унтаж байгаа гишүүдээ авчир” хэмээгээд хоосон танхимыг сонгогчдод харуулахыг шаардсан. Ингээд тэрбээр “Төрийн ажил гэдэг хариуцлагатай. Хуралдаа цагтаа ирж чадахгүй бол яах гэж сонгууль нэр дэвшсэн юм бэ” хэмээн гишүүдийг зэмлэж, хуралдаанд цагтаа ирээгүй гишүүдийн нэрсийг нэг бүрчлэн зарласан.

Үдээс хойших хуралдааны үеэр ч энэ байдал мөн давтагдаж, гишүүд 20 минут хоцорч хуралдаа ирсэн. Тус хуралдааны үеэр ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ирц бүртгэн “Та нараас өнөөдөр салахгүй шүү. Ирцээ бүртгэнэ” хэмээн гишүүдийг сандаргасан.

Харин өглөөний хуралдааны үеэр хуралдаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудахад инээлдэж байсан гишүүд үдээс хойших хуралдаан дуусахад “Маргаашийн хуралдаанд яг цагтаа ирж чадахгүй уу” хэмээх дэд даргынхаа асуултад дуулгавартай нь аргагүй нэгэн дуугаар “Чадна аа” хэмээн хариулснаар хурал тарсан.

Тэгвэл өнөөдөр өглөөний чуулганд гишүүд яг цагтаа цугларч, ёстой л нэг гишүүн шиг байна даа. Ямартай ч, Ц.Нямдоржийн  зангарагтай байдал талаар өнгөрсөнгүй. Өндөр боловсролтой гэгддэг ч сахилга батгүй хэдэн гишүүнийхээ хөл толгойг олж, дэгэнд нь оруулчихлаа. Уг нь УИХ-ын чуулганы хуралдааныг ингэж л удирдмаар байгаа юм даа.

Гурав, дөрөвхөн настай цэцэрлэгийн багачууд хүртэл өглөө болгон ээлжит албандаа цагтаа очиж байхад насанд хүрсэн тэр дундаа улсын хамгийн чухал албыг хашч байгаа хүмүүсийн хөл жаахан хөнгөн баймаар юм. 

Дашрамд дурьдахад, УИХ-ын дарга М.Энхболд ч гэсэн дэд дарга Ц.Нямдоржоосоо хурал даргалах талаар суралцах л хэрэгтэй юм байна.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-12-19 03:45:31
    бидэнд дэг хэрэгтэй дэглэмд оруулж өгөхгүй бол ажил явахгүй ардчилал ярьж алиалаад бид юу ч хожихгүй нямдоржийн зөв эзэнгүй төр эзэнтэйл болмоор байнадаа
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зүгээр,,,Л ЯВЦГААЯ,,,, 2016-12-18 11:22:30
    ЭНЭ НЯМКА БОЛ ЦЭВЭР ХАЛХ /КЯЛХ/ БИШ,,,,АРДЧИЛАЛЫН ЦООРХОЙГООР МАШ ИХ ЮМ ХУРИМТЛУУЛСАН БУЗАР ХҮН, ХЭДЭН ХҮҮХНҮҮД " ЖААХАН" МӨНГӨ ОЛСОН ТУЛ,, ДУУГАЙ БАЙХ ,,,...
    202.9.42.77
    Мэдэгдсэн Хариулах
    • Зул 2017-09-27 10:33:42
      халх кялх гэж аль нь ч байдаггүй юм аа тэнэг ээ
      202.21.125.130
      Мэдэгдсэн Хариулах
  • Энх 2016-12-17 09:15:03
    УИХ даргаад Нямдоржийг сонгомоор юм. Үг хэлж чаддаггүй зүгээр л бүлтийтэл гөлрөөд суудаг Энхболдыг зайлуулах хэрэгтэй. Ер нь Монголын сайдлуудаас хамгийн муу н...
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭНХЭЭ 2016-12-17 07:10:19
    Хичээлээс хоцорсон сурагчдыг оруулахгүй хаалгаа баридаг шишиг байдгийг санах хэрэгтэй .Та нар тэнгэрээс буу ирээгүй гэдгээ сана.. Сонгууль тун удахгүй болно щүү...
    103.26.193.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэцэрлэг л ийм баймаар юм_УИХ- аас туршл 2016-12-16 16:32:23
    2-3 хан настай юмнуудыг 5 минут хоцорход л цэцэрлэг хаалгаа бариад оруулахгүй тэр өдөр эцэг эх ажил будаа эсвэл.гэртээ цоожтой өнжих гээд. аргууд л байдаг даа
    59.153.112.104
    Мэдэгдсэн Хариулах
  • муулах дон гэж өвчин бна даа 2016-12-16 13:29:27
    МАН -ын гишүүд ард түмэн өмнөхөөс илүү хий гэж сонгосон өмнөхөө илүү муул гэж сонгоогүй ард түмэн шүүсэн харин үргэлж сэдэв бүхэнд өмнөх намаа муулах нь залхааж...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Олиошиг 2016-12-16 13:24:22
    Бух нүдэн даргын эзгүйд үзүүлээд өг. Манай ангийн багш шиг хаалгаа түгжээд бүү оруул. ТВ дуранд өртөөд ирэхээрээ хурлалдаа ирдэг болно. НЯМКАд амжилт Чи шүү
    202.179.24.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-16 12:48:12
    1, Нямдорж даргад баярлалаа 2, УИХ-ын гишүүдийг сонгогчид нь эргүүлэн татах хууль хэрэгтэй
    182.160.40.89
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-12-16 11:55:43
    ЗӨВ эмх журамтай зарчимч байх хэрэгтэй. Тийм биш хүнийг сургах гэж шаардаад суух ёсгүй ш дээ Тангараг өргөсөн УИХ гишүүн өөрөө хариуцлагатай бх хэрэгтэй шүү
    66.181.191.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-16 09:27:08
    Төрийн энгийн ажилтан бид ажил хожимдчих бий гээд гүйж байхад дээдчүүл ажилдаа цагтаа цуглах ухаан байхгүй нь үнэхээр харамсалтай. Ийм л хүмүүс биднийг удирдах ...
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-16 08:12:21
    Нямдорж их хурлын дэд дарга биш дарга,бүр ерөнхийлөгч баймаар хүндээ
    103.229.122.224
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-12-16 07:55:13
    Ardchilsan niigem geed xuraldaa tsagtaa irexgui baikh yum bnaldaa. khuraldaa tsagtaa irexgui teden tsag tasalbal ikh kgurlin gishuunees ni erguulen tat
    103.26.193.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Маш зөв 2016-12-16 07:53:00
    Ер нь хүнд сайн хүн төрийн ажил, дээрээс нь тухайн хүнийг алдаг. Нямдорж шиг шударга, зан ааш муутай хүн л хэрэгтэй байгаа юм даа?
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv  2016-12-16 06:08:44
    zuv
    122.201.20.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-16 05:59:13
    Гишүүн нэрээр юм бичиж байгаа нөхөр ардчлал, ардчилсан нийгэм гэдгээ ойлгодог болох хэрэгтэй. Ардчилал гэдэг чинь дээд зэргийг хариуцлага, сахилгатай байх юм.
    202.9.43.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Gishuun 2016-12-16 05:47:19
    Хуучин соц. нийгмийн захиргаадалтаасаа салж чадаагүй нөхдүүд үнэн тэнэгтэх юм. Бид чинь АРДЧИЛСАН ХҮНИЙ ЭРХИЙГ дээдэлсэн нийгэмд амьдарч байна. Ирц бүртгэнэ чхш...
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
    • BAYARAA 2016-12-17 08:55:21
      HUURHII CHI YAG L MOD SHIDEHEER GUIJ OCHOOD AVCH IRDEG NOHOI SHIG L NUHUR BGAA DAA HUURHII
      122.201.21.52
      Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-12-16 14:31:16
      cham shig nuhur ardchilalig anaarhist bolgoj bgaa ym. ug ni ardchilsan niigem gdg chin sahilga bat hariutslga l bh estoi. burtgeeh ni zuw.. deg juramtai bh est...
      202.131.243.190
      Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2016-12-16 11:58:58
      ЭРХЭЭ эдлээд үүргээ мартаад байгаа ардчилалыг ямар ардчилал гэдэг вэЁс бус юмнуудад л хэлэх ёсгүй юм хэлэгдэж байна ш дээ Үүргээ ухамсарлаад эрхээ эдлэмээр юмда...
      66.181.191.110
      Мэдэгдсэн Хариулах
    • Дуфф 2016-12-16 11:37:53
      Тэгж хэлээд ажлаасаа хоцроод үздээ хаха
      66.181.187.24
      Мэдэгдсэн Хариулах
      • BAYARAA 2016-12-17 08:56:10
        NAADAHAD CHIN AJIL CH BHGUI DEE
        122.201.21.52
        Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-12-16 07:30:12
      Chiniiheer bol yah youstoi yum teneg mini. Eh ni bulingartai bol adag ni ch bas bulingartai gedeg baihaa. Tenegee?
      150.129.140.197
      Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2016-12-16 05:45:49
    Түнтгэр М.Энхболд чуулганаа ч хуралдуулж чадахгүй байж Ерөнхийлөгч болох санаатай!!! "Дур эзнээ, Дунд чөмөг сүүжжэ голохгүй" гэгч юм даа!!! Ийм л амьсгаануу...
    122.201.24.19
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-16 05:32:52
    Энэ Нямка Монголын төрд хэрэгтэй зайран байх шүү, Эрүүгийнхэнийг ганц дарсан хүн гэж байгаа юм даа
    122.201.31.157
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-12-16 05:01:45
    ЧАДАХГҮЙ УУ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, ОЙЛГОСОНГҮЙ. ЧАДАХГҮЙ ЮУ? ГЭЖ АСУУЖ БАЙГАА БОЛОВ УУ ГЭЖ ТААЛАА.
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-16 05:00:16
    буцааж татмаар байнаа . хуулийг нь хурдан гаргахаар байнаа
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch, 2016-12-16 04:43:45
    Nyamka-g erunhiilegch bolgochihvol ene hol tolgoigoo medehee bsan baidliig deg jurmend oruulchihaj chadah yum bn .. .
    202.21.112.37
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-12-16 04:41:42
    ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД АРД ТҮМНЭЭСЭЭ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЧЭЭСЭЙ. ӨДӨР БОЛГОН НЭРИЙГ НЬ ЗАРЛА.
    203.169.50.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-16 04:34:45
    НЯМДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛЭГЧ БОЛГОЧИХ ЮМСА6 ТЭГВЭЛ БҮГД ДЭГЭНД ОРОХ БАЙХДАА. ЛУЙВАРЧИД Ч ДАВАРАХГҮЙ БАЙХ
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-16 04:24:42
    Цэргийн анги,энгийн байгууллагын хашааг хархад л монголчуудад чанга гар хэрэгтэй гэдэг нь харагдана.Цэргийн ангиуд л эмх цэгцтэй цэвэр цэмгэр байна ш дээ.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-12-16 04:13:07
    Энэ хариуцлагагүй гишүүдийн хэрэг байна уу...
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • miigaa 2016-12-16 04:04:06
    Xereg alga daa uur xvrmeer yum
    49.0.185.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-12-16 03:54:30
    иргэдийг төлөөлж их хурлын гишүүн болчоод ичиж амьдармаар юмаа,яадаж хуралдаа бүрэн сууж байлдаа энд тэндэхийн шинэ жил хэсэ:лгүй шиг
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах