А.Баярцэцэг түрүүлэх магадлалтай миссийн гуравдугаарт бичигдэж байна
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо эхлээд байгаа.  Эдгээр өдрүүдэд урьдчилсан шатны тэмцээн уралдаанууд үргэлжлэн явагдсаар байгаа юм.

Тэгвэл Монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгийг дэлхийн хэвлэлүүд хэдийнээ онцолж эхэлсэн бөгөөд зарим нь түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээн бичиж байгаа юм.Тодруулбал “Missosology” хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 10 оролцогчийг өнгөрсөн долоо хоногт нэрлэхдээ манай миссийг тавдугаар байрт жагсааж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт хоёр байраар урагшлуулан нэрлэсэн байна. Гэвч хүн амын тоо бага учраас санал асуулгад түрүүлэх боломж бага гэдгийг  мөн бичжээ.

“Missosology” нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, “Miss World”, “Miss Earth”, “Miss Universe”, “Miss International” зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм. 

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine