Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын VII бага хурал болж, намынхаа генсекийг санал нэгтэйгээр сонголоо. Мөн АН- ын даргад нэр дэвшигчдийн талаархи шуугиан олны анхаарлын төвд байв. Түүнчлэн Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал 18 жилийн дараа буюу энэ сарын 14-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болсон.
 
Үүнээс гадна Бөхийн холбооныхны асуудал, дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн тэмцээний явц гээд л олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэлийнхний анхаарлын төвд нэлээд олон асуудал байлаа.
 
Ингээд дээрх асуудлуудын хүрээнд хэн юу гэж хэлсэн талаар “Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

 

Д.АМАРБАЯСГАЛАН: ӨӨРТ БАЙГАА БОЛОЛЦООГ ДАЙЧЛАН АЖИЛЛАНА

 
МАН-ын долдугаар бага хурал болж, Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон.
 
Албан ёсоор томилогдсон генсек маань “Юуны өмнө намын гишүүддээ талархаж байна. Өндөр итгэл үзүүлж, энэ албан тушаалд томилсонд талархаж байна. Энэ бол туйлын хариуцлагатай албан тушаал. Бид УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд үнэмлэхүй амжилт гаргасан. Үүнийгээ дагаад том хариуцлага ирсэн.
 
Тиймээс миний зорьж хийх ажил бол намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал юм. Намын байгууллагаа шинэлэг байлгах тал дээр анхаарна. Мөн бодлогын судалгаан дээр суурилж шийдвэр гаргадаг улс төрийн хүчин байх болно. Ард түмний итгэлийг даасан шиг дааж, ард түмний хусэн хүлээсэн амжилт бүтээлийг гаргаж, Монгол орныг эдийн засгийн хямралаас гаргаж, ард иргэдийн амьдрал ахуйг дээш нь татахын төлөө өөрт байгаа бололцоог дайчлан ажиллана гэж бодож байна.
 
Өнөөдөр МАН-ын дарга улс төрийн илтгэл тавьсан. Илтгэлдээ ёс зүйн хариуцлага, хүнд суртал, авлига гэх мэт олон асуудлыг хөндсөн. Ёс зүйтэй байж, хүнд суртлыг арилгах, ёс зүйн алдаа гаргах юм бол хариуцлагаа хүлээж сурах, авлигаас ангид амьдрах саналыг намын дарга гаргаж тавьсан. Үүнийг бүрэн дэмжиж ажиллана. МАН-аас сонгож томилогдсон улс төрийн албан тушаалтантай хариуцлагын гэрээ хийж ажиллах шийдвэрийг бага хурлаас гаргасан. Энэ асуудлыг богино хугацаанд ажил болгоно гэсэн бодолтой байна. МАН бол зөвхөн Монголдоо төдийгүй Азид өөрийн он удаан жилийн түүх, сонгуульд гаргаж буй амжилтаараа дээгүүрт жагсдаг улс төрийн хүчин юм. Саяхан би Европ, Германд социал демократ намуудын цуглаанд оролцсон. Социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд дотор МАН нэлээд дээгүүр яваа учраас амлалтаа хэрэгжүүлэх тал дээр анхаарч байгаа.
 
Цаашид манай нам илүү шинэлэг, илүү залуу, олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж ажилладаг байхад анхааран” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
 

М.ЗОРИГТ: НАМЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН СУНГААНД 50 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАНА

 
АН-ын даргын өрсөлдөөн бүх гишүүдэд нээлттэй гэдгийг тус намын дарга З.Энхболд хэлсэн. Өөрөөс нь бусад бүх гишүүд намын даргад нэр дэвшиж, өрсөлдөж болно, ямар ч шалгуур тавиагүй гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн билээ.
 
Тэгвэл тус намаас УИХ-д сууж буй гишүун Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн жиргэж, энэ асуудлаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Үүний дараахан Г.Батхүү ч “АН-ын даргад нэр дэвшье гэвэл 250 сая төгрөг намд төлөөд дээр нь гарах зардлыг нэмж гарга гэнэ. Ийм Өндөр татвар авч болохгүй ээ” хэмээн жиргэсэн.
 
Харин Зам тээврийн сайд асан М.Зоригт АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчид 50 сая төгрөг хандивлана гэдгээ зарлав. Тодруулбал, тэрбээр “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.
 
Түүний энэхүү хандивыг зарим улс төр судлаачид “Монгол Улсын хувьд улс төрийн намыг бэхжүүлэх, үүний тулд намын санхүүжилтыг хариуцлагатай ил тод болгох, далд буюу хөшигний ар дахь бохир мөнгөний урсгалыг хязгаарлах нь ардчиллын төлөвшилтөд чухал нөлөөтэй билээ. Манай улс төрчдөөс анх удаагаа намдаа өгөх хандиваа, хандив өгч буй зорилгоо ил тод зарлаж байгаа Зам тээврийн сайд асан Мөнхчулууны Зоригтын энэ санаачилгыг цаашид дэмжээд явах нь зүйтэй санагдана. Намын санхүүжилт шилэн байхын хэрээр намд хариуцлага тооцох боломж өндөрсөнө” хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
 

А.СҮХБАТ: НАМАЙГ ШҮҮХЭД ӨГЧ БОЛНО

 
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж УИХ-ын гишүүн, Даян аварга А.Сүхбатыг “Монгол бөхийн өргөө”-г хувийн эзэмшилд авахаар санаархаж буй талаар хэлсэн. Энэ асуудлын хүрээнд дээрх хоёр хүн нэг нэгнээ буруутгаад буй.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат “Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан саяхан өгсөн ярилцлагадаа таныг 2002 онд анх допинг хэрэглэж байсан,
допингийн шинжилгээний хариуг Өмнөд Солонгост хадгалж байгаа гэсэн. Та үнэхээр допинг хэрэглээгүй юм бол тэр шинжилгээний хариуг авчраад олон нийтэд харуулж болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Допинггүйгээр Д.Данзан гуай яаж амьдрах гэж байгаа юм бэ. Би өдөрт гурван удаа допинг хэрэглэдэг. Допинг хэрэглэхгүй бол амьд явж чадахгүй гэж боддог. Хамгийн хүчтэй допингийг Монголчууд хэрэглэж байна уу даа гэж би хардаг. Миний хэрэглэдэг допинг бол тарган хонины мах, айраг. Яг допинг гэж ярих юм бол надад мэдлэг байхгүй.
 
Бөхийн холбооны удирдлагууд хууль бусаар 20 гаруй жил холбоогоо удирдлаа. Юманд хязгаар, хэмжээ гэж байдаг. Бөхчүүдийн сайхан сэтгэл, сайхан болгоноор тоглосоор өдийг хүрлээ. Монгол бөхийн өргөөг хувийнхаа компани шиг амин зуулгаа болгосон учраас тэр хүн салж чадахгүй зууралдаад байгаа юм. Одоогийн бөхийн холбооны удирдлагуудыг цээжээрээ хамгаалдаг хүмүүс энэ УИХ-д ч надтай тохой зэрэгцээд сууж байна. Тэр цээжээрээ хайгаалж байгаа хүний төлөө 27 жил Монголын Үндэсний бөхийн холбоо үйлчилж байна.
 
Шуудхан хэлэхэд бөхийн зовлонг бөх хүн л ойлгоно. Физик ч хүн бөхийг мөнгө гэж хардаг юм байна. Бөхчүүд өөрсдийнхөө зөрчилдөөд байгаа энэ эрх ашгийг хамгаалахын тулд дуугарах цаг нь болсон. Монгол бөхийн амьдрал шударга сайхан, ойлгомжтой байх юм бол би энэ асуудалд оролцохгүй. Өнөөдөр ойлгомжгүй, бөхчүүдээ доромжилсон, талцуулсан байдалтай байна. Зарим нэг аймаг, суманд бөх үзэх аргагүй болж байна гэж ард түмэн гомдоллодог. Нэг том цолтой бөх ирээд нэг жижиг бөхөд унаж өгөөд мөнгө аваад явчихлаа гэж иргэд гомдоллож байна.
 
Намайг бөхчүүдийг доромжиллоо, найраагаар бөхчүүдийг цол авсан гэж хэлсэн гээд шүүхэд өгнө гэж байна лээ. Намайг шүүхэд өгч болно, гэхдээ надтай хамт хохирсон Монголын ард түмнийг хамт шүүхэд өгөөрэй гэж би хэлсэн. Нэг бөхийн ард гэр бүл, дасгал сургуулилт, уураг бэлдмэл, идэж уух гээд олон зардал гардаг. Олныхоо дэмээр л явдаг. Бөхийн холбоонд орж байгаа тэр мөнгийг бөхчүүддээ зориулдаг байвал монгол бөх цэвэршинэ. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ажлаа өгнө гэж 18 жил ярьж байна. Он гарвал 19 дэх жил нь болно. Хуулиас дээгүүр амьдардаг төрийн бус байгууллага гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
 

Б.НАРАНХҮҮ: ОРОСУУДААС ТӨМӨР ЗАМЫН 50 ХУВИЙГ “ХУСААД” ИРЭХ ААВЫН ХҮҮ ГАРЧ ИРНЭ

 
Монголын улс төрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталсан. Харамсалтай нь “поп’’-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугтаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. “Эрдэнэт”-ийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо. Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв.
х орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх
 
Тэрбээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгийй шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм бил үү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэвд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм.

Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон мөнгийг хэрхэн цацсан талаараа компаниудийн хувийг эх орондоо авчирах үүд хаалга “Эрдэнэт”-ээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс л шалтгаална.
 

А.БАЯРЦЭЦЭГ: ЯАГААД МОРЬТОН МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ТЭРГҮҮНДЭЭ ЗҮҮЖ БОЛОХГҮЙ ГЭЖ...

 
АНУ-ын Вашигтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд А.Баярцэцэг эх орон, элгэн түмнээ төлөөлөн оролдож байгаа билээ.
 
Тэрбээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээн өндөрлөхөд тавхан хоног үлджээ. Энэ тав хоногт амжилтаа улам ахиулж, цэнхэр титмийн эзэн болохын тулд бүхий л чадлаараа хичээж байна. Гэхдээ үүнээс гадна дэлхий дахинд эх орноо, элгэн түмнээ илүү ихээр сурталчилж, таниулахаар хичээж байгаа шүү. Манай улсаас оролцож байсан миссүүд өмнө нь авьяасын шалгаруулалтад шилдэг 10-т шалгарч байгаагүй юм билээ.
 
Тийм болохоор миний амжилт монголчуудын хувьд нэгэн том ахиц дэвшил болсон баих гэж бодож байна. Авьяасын шалгаруулалтыг үзэж байгаад финалын өдөр эхний эгнээнд бүжиглэх охидыг сонгодог юм билээ. Эхний эгнээнд бүжиглэх охидын ихэнх нь бүжигчин, бүжиг дэглээч охид байна лээ. Эхний эгнээнд бүжиглэсэн 10 улсын охин нээлт, хаалт гээд бүхий л үзүүлбэр дээр хамгийн түрүүнд алхана. Тэгэхээр монголчууд маань “Манай мисс хаана байна. Монгол хэзээ гарах бол” гэж хайх хэрэггүй. Би хамгийн гол, төв цэгээс эх орон, элгэн түмэнтэйгээ мэндчилнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрт хамгийн тодоор харагдана.
 
Яг  одоо надад та нарын маань санал маш их хэрэгтэй байна. Би үлдсэн шалгаруулалтуудад өөрийнхөө бүхий л нөөц бололдоог дайчилж, хичээнэ. Хэрвээ бид санал хураалтаараа тэргүүлж чадвал шилдэг 10 миссийн нэг болно. Тийм болохоор та бүхний минь санал маш чухал шүү.
 
Дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд “Монголын мисс санал хураалтад тэргуүлэх боломжгүй” гэж бичиж байгаа. Учир нь, манай улс цөөхөн хүн амтай тул энэ шалгаруулалтад тэргүүлэх магадлал бага гэж үзэж байгаа юм билээ. Бид цөөхүүлээ хэдий ч нэг сэтгэлээр нэгдэж зүтгэвэл боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Яагаад морьтон монгол охин Дэлхийн мисс болж болохгүй гэж. Хамтдаа “Дэлхийн мисс-2016” титмийг эх орондоо авчирцгаая, финалын өдөр амжилт дүүрэн уулзацгаая” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-12-16 01:30:53
    ENE BOHIIN HOLBOONII NYMDORJ GEJ ICHIH NUURGUI NUUREND N YR URGACHIHSAN HUN BNAA.BOLIMOOR YMAA.
    203.59.109.92
    Мэдэгдсэн Хариулах
    • jh 2016-12-16 03:14:54
      Nairaag Tom tsoltonguud hiideg bolohoos Nyamdorj hiideggui yu. Bayanaa terguutei avarguud nutgiin bohoo demjij baigaa neriidleer uussen shuudee.
      103.212.119.110
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-12-16 01:25:32
    Надад эд нараас Баярцэцэг л таалагдаж байна, нүдэнд дулаахан Монгол охин байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Zo 2016-12-16 08:05:56
      Ynen shvv.
      45.117.34.13
      Мэдэгдсэн Хариулах