Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Улсын Их дэлгүүрийн 7 давхарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд талархал илэрхийлэх өдөрлөг болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд Шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

10:00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар “Нарлаг Буянт-Ухаа” төслийг санаачилжээ. Уг төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.

10:15 цагт: Солонгосд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Баянгол дүүргийн 77  дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл хийнэ. Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ” сэдэвт чанарын өдөрлөг болно. Хаана: АШУҮИС-ийн II байр, Сувилахуйн сургууль

14:00 цагт: Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд Цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.