Монголд ажиллагсдын 70 гаруй хувь нь  Хятад иргэд байна
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 95 орны 22.4 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс найман орноор, ажиллагчдын тоо 891 хүн буюу 3.8 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагсдын 73.0 хувь нь БНХАУ-ын, 10.0  хувь нь БНАСАУ-ын, 2.9 хувь нь ОХУ-ын, 2.9  хувь нь БНСУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.4 хувь нь АНУ-ын, 1.1 хувь нь Австрали Улсын, 6.5 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Манай улсад хөдөлмөр эрхэлж буй БНСУ-ын  иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 18.9 хувиар, БНАСАУ-ынх 6.1 хувиар, БНСВУ-ынх  0.8 хувиар өсч, Австрали Улсынх 30.7 хувиар, АНУ-ынх 13.8 хувиар, БНХАУ-ынх 3.4 хувиар, ОХУ-ынх 0.2 хувиар тус тус буурчээ.  
 

Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн: 10508 буюу 46.9 хувь нь барилгын, 3835 буюу 17.1 хувь нь уул  уурхай, олборлолтын, 2617 буюу 11.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин,  мотоциклийн засвар үйлчилгээний, 2312 буюу 10.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 1110 буюу 5.0 хувь нь тээвэр, агуулахын  үйл ажиллагааны, 809 буюу 3.6 хувь нь боловсролын, 355 буюу 1.6 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 211 буюу 0.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн, 659 буюу 2.9 хувь нь бусад салбарт ажиллаж байна.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-17 05:36:32
    Muu hyatadiin sheesee yu gene ee, hyatad barilgachidad yahaaraa Mongol hun bayarlaj yavah yostoin, hyataduud uhuul taarna
    202.179.29.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zaluu 2014-07-17 01:12:38
    Hyatad ajilchdiig hooj yavuul mongol hyataduudaar duurlee geed oriloldood baidag mortloo barilga deer ochij ajillah geheer zalhuuraad booliin ajil enee teree geed hutsaldaad baih tegsen mortloo hujaanuudiig hooj zailuul geed oriloldood baih
    125.198.199.191
    Мэдэгдсэн Хариулах
  • ssss 2014-07-16 14:36:30
    бид хятад барилгачидад хэдэн үеэрээ баярлаж явах ёстой;)
    202.21.106.166
    Мэдэгдсэн Хариулах